Грекийн асуудлаарх Евро бүсийн ээлжит бус дээд хэмжээний уулзалт энэ сарын 7-нд буюу маргааш болно.
"Грекийн бүх нийтийн санал асуулгын дараах нөхцөл байдлыг хэлэлцэхээр энэ сарын 7-ны өдрийн 18 цагт Евро бүсийн ээлжит бус дээд хэмжээний уулзалт зохион байгуулах саналыг би тавьсан" гэж Европын холбооны Ерөнхийлөгч Дональд Туск өөрийн твиттер хуудаснаа ийнхүү бичсэн байна.
Сануулахад олон улсын зээлдүүлэгчийн санал болгосон эдийн засгийн хатуу бодлогыг хүлээн авах, баримтлах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга өчигдөр /07.05/ Грек улсад явагдсан. Сонгогчдын 61.24 хувь нь хатуу бодлого баримтлахыг эсэргүүцсэн бол үлдсэн 38.71 хувь нь олон улсын зээлдүүлэгчдийн шаардлагыг хүлээн авах хэрэгтэй гэж үзсэн юм.
Ийнхүү Грек болон олон улсын зээлдүүлэгч нарын хоорогд санал зөрөлдөөн үргэлжилсээр байна.
Грекийн засгийн газар санхүүгийн тусламжийн хөтөлбөрөө сунгуулахын тулд олон улсын зээлдэгчдийн зүгээс тавьсан шаардлагыг хүлээн авахгүй бол дэмжлэг үзүүлэх талаар ямар нэг хэлэлцээ хийхгүй гэж ЕХ-ны эрх баригчид мэдэгдсэн.
ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард тус санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: ИТАР ТАСС