"Нэгэнтээ өнгөрсөн... Барилга нь ч баригдаад дууслаа. Оргил ч хувьчлагдахаар боллоо” гэж “Оргил” рашаан сувиллынхан халаглаж сууна.
Монголд хууль нь гууль болсон, борооноор гэтэх чоно мэт шөнө эсвэл баярын өдрүүдэд хууль бус барилгын ажил эхэлж, нүдний өмнө сүндэрлэдгийн жишээ бол энэ барилга.
2012 онд батлагдсан Монгол улсын Усны тухай хуулийг зөрчин Оргил рашааны эрүүл ахуйн 30 метр газарт 280 хүүхдийн сургууль барих нэрээр баригдаж буй.
Хүүхдийн баярын өмнө амралтын өдрүүд таарсан нь хууль бусаар газрын зөвшөөрөл авсан тэдний зол болж уг барилгын ажлыг 2015 оны тавдугаар сарын 29-нд эхлүүлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна.
Тус сувиллаас Оргил рашааны эрүүл ахуйн 30 метрт барилга баригдаж буйг эсэргүүцэн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газар, Төрийн өмчийн хороонд хууль бус газар ухах ажлыг зогсоох хүсэлтийг зургаадугаар сарын 2-нд хүргүүлсэн.
Гэвч Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Туул голын сав газар газраас “Мэргэжлийн байгууллагад ханд” гэсэн хариуг илгээсэн байна. Харин бусад газар өнөөдрийг хүртэл чимээгүй байгаа аж.
Одоогоос хагас сарын өмнө Нийслэлийн өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Д.Нямдаваа “Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас бидэнд тус газрын дүгнэлтийг гаргаад өгсөн тохиолдолд дахиад арга хэмжээ авна гэсэн үг. Тус газарт “Оргил” рашаан сувиллаас албан бичиг ирсэн гэж дуулдсан. Тэндээс хариу ирэхийг нь хүлээж байна” гэсэн бол
Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын Усны асуудал хариуцсан мэргэжилтэн н.Дамбасүрэн “Оргил рашаан сувиллаас ирүүлсэн хүсэлтийг хүлээж авсан. Тэр дагуу шалгалт хийсэн. Харин дүгнэлтээ Өмчийн харилцааны газарт илгээгээгүй байгаа. Уг газарт барилга барьж буй “Билиг” ХХК-аас бидэнд бичиг илгээхийг хүссэн. Тэрхүү хүсэлтийг хүлээж байна” гэх хариултыг өгч байсан.
Гэтэл өнөөдрийг хүртэл асуудлыг шийдсэнгүй, харин ч цаг хугацааг сунжруулж, орхигдуулснаар барилгын ажил тайван үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлжээ.
ХУУЛЬ БУС БАРИЛГА БОССОН ОН ЦАГИЙН ДАРААЛАЛ
2010 ОН. Уг 3962 м.кв газрын зөвшөөрлийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын 2010 оны 329 тоот, 2012 оны А/262 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт контор, орон сууц, сургалтын зориулалтаар “Билиг” ХХК-д олгожээ.
2015-04-29. Харин 2015 оны дөрөвдүгээр сарын 29-нд "Оргил" рашаан сувилал ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баяртад "Билиг" ХХК-аас уг газарт барилгынхаа хэмжээг багасгаж барилга барихаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн хамтран ажиллах бичиг илгээсэн байна.
2015-05-01. Үүний хариу болгож сувиллын газраас хамтран ажиллах боломжгүй бөгөөд рашааны ордын эрүүл ахуйн болон хамгаалалтын дэглэмийг зөрчихгүй байхыг хүссэн бичиг илгээжээ.
2015-05-02. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Төрийн өмчийн хороонд тус компанийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хотод баримталж буй сургууль болоод сургалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой салбарын бодлоготой нийцэж байгаа учраас энэхүү сургуулийн ажлыг яаралтай эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
2015-05-29. Хүүхдийн баярын өмнөх баасан гарагийн шөнөөс газар ухаж эхлэв.
2015-05-30. Барилгын ажил эхлүүлэхээр хашаа татсан уг газарт “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр /3.3.1/-г хэрэгжүүлэх хүрээнд баригдах 280 хүүхдийн бүрэн дунд сургууль...” гэсэн бичигтэй зурагт самбар байрлуулжээ.
2015-06-02. "Оргил" рашаан сувиллын ажилчид газар ухахыг эсэргүүцлээ.
2015-06-08. Барилгын цутгалтын ажлыг хийж барилга барихад бэлэн болжээ.
2015-06-13. Барилга баригдаж эхэлжээ.
2015-06-17. Барилгын суурь тавигдсан байна.
2015-06-25.
2015-0-07-07. ХАРИН ӨНӨӨДӨР...
Монголд хууль бус барилга нүдний өмнө сүндэрлэдэг, төрийн байгууллагуудыг хэрхэн үнэгүйдүүлж хувьчилдагийн жишээг бид “Оргил”-оос бэлхэн харлаа.