Монгол Улс гаднын ажилчдын хөдөлмөрийг сорж байна гэсэн мэдээлэл дэлхий нийтэд тархсан. Олон улсын хөдөлмөрийн байгууллага манай Засгийн газрыг Хойд Солонгосын ажилчдыг тэвчишгүй хүнд нөхцөлд ажиллуулдаг хэмээн зарласан юм. Тус байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн хэвлэлийн төлөөлөгч Софи Фишер “Монгол Улсын жижиг нэхмэлийн үйлдвэр болон барилгын салбарт ажиллаж буй хойд солонгосчууд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн стандартаас хэтэрхий доогуур нөхцөлд ажиллаж байна” гэдгийг онцолжээ. Түүнчлэн цалингаа хугацаандаа авч чаддаггүй, цалингаасаа зааварлагчдаа өгдөг гээд олон асуудал тулгардаг.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага Монгол Улсыг хөдөлмөрийн мөлжлөгийн нөхцөлөө засах ёстойг олон удаа сануулсан” хэмээжээ. Анхааруулгын чанартай энэхүү мэдэгдлээс өмнө BBC телевизийн нэгэн сэтгүүлч Монголоор аялаад буцсаныхаа дараа нэхмэлийн үйлдвэрийн солонгос ажилчдын тухай нэвтрүүлэг хийж цацсан. Олны анхаарлыг татсан энэ нэвтрүүлэг манай үйлдвэрлэгчдийг хэсэгтээ л хүнд байдалд оруулсан байна. Учир нь тэрхүү нэвтрүүлэг цацагдсаны дараа Олон улсын аудитын байгууллагаас санхүүгийн шалгалт хийснийг “Кашимер холдинг” компанийн ажилтнууд ярьж байсан. Тиймээс бид ноён Софи Фишерийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.
“БИД БОЛОЛЦООНЫХОО ХЭРЭЭР АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ НЬ БҮРДҮҮЛСЭН”
Өнгөрсөн баасан гарагт “Камишер холдинг” компани буюу үйлдвэр комбинатад байрлах “Ээрмэл”-ийн үйлдвэрийн байранд очсон юм. Тус байранд нэлээд олон хувийн компани үйл ажиллагаа явуулж байна. “Кашимер холдинг” компанийн эрх бүхий мэргэжилтэнтэй уулзаж, хойд солонгосчуудын байрладаг байрыг нүдээр үзэж, тэдэнтэй уулзах хүсэлт тавьсан боловч биднийг халгаасангүй. Үйлдвэрээс гарч явтал Хойд Солонгосын хоёр эмэгтэйтэй тааралдлаа. Тэд 22-25 орчим насных. Тэднээс Монгол Улсад ажиллаж амьдрах ямар байгааг, хэдэн төгрөгийн цалин авдгийг нь асуухад “Гайгүй, дажгүй” гэхээс өөр зүйл ярьсангүй.
Бид барьж байгаа барилгынхаа байранд амьдардаг. Нэг хүн ойролцоогоор 700-800 мянган төгрөгийн цалин авдаг.
Бас монгол хэл сайн мэдэхгүй хэмээн ам таглав. БНАСАУ гадаадад голдуу 20 гаруй насны, гэр бүл зохиогоогүй эмэгтэйчүүдийг гэрээгээр явуулдаг аж. Тэд анх ирэхдээ тааруу хувцастай байдаг гэнэ. Манай улсад ажиллаж хөдөлмөрлөөд буцахдаа гадаад төрх хийгээд амьдрал ахуйгаа дээшлүүлдэг талаар үйлдвэрийн ажилчид сонирхуулж байлаа. Бүсгүйчүүдийн дийлэнх нь гурав орчим жил ажиллаад нутаг буцах хүсэлтээ өөрсдөө тавьдаг юм байна. Эх орондоо очиж, хүнтэй сууж, амьдралаа зохиох хүсэлтэй буйгаа илэрхийлээд буцдаг аж.
“Кашимер холдинг” компанид БНАСАУ-ын 60 гаруй эмэгтэй ажилладаг юм байна. Үйлдвэрийнхээ дөрвөн давхарт байрлуулсан талаараа Гадаад хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Ц.Ёндон хэлсэн. Тэрбээр (“BBC телевизийн нэвтрүүлгийн дараа бид шалгуулдгаа шалгуулчихсан.) Манай байгууллага Хойд Солонгосын ажилчдыг ялгаварлан гадуурхаагүй. Бодит байдал дээр монголчуудаас илүү цалин авч байгаа байх шүү. Ажилдаа ч сайн. Хичээнгүй, хөдөлмөрч, цагийг үр бүтээлтэй ашигладгаараа манайхнаас илүү.Хөнгөн үйлдвэрийн салбарынхан өдөрт хийсэн нормоороо цалинждаг. Монголчуудаас илүү ажил хийдэг болохоор магадгүй ахиу цалин авдаг байх. Би хэчнээн төгрөгийн цалин авдаг талаар нарийн хэлж мэдэхгүй нь.
Нягтлангууд л мэдэж байгаа. Авсан цалингаа юунд зарцуулах нь тухайн хүний эрхийн асуудал. Бид данс нээгээд өгсөн. Цалин буухаар данс руу нь хийчихдэг. Хэрэв бага цалин авсан бол гомдол мэдүүлээд л ороод ирнэ. Тэгдэггүй болохоор сэтгэл хангалуун л байдаг байх. Монгол ажилчид ямар нөхцөлд ажилладаг, түүнтэй ижил нөхцөлтэйгээр гэрээ байгуулдаг. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр ажиллах хүч авдаг болохоор удирдагчийнх нь төрсөн өдрийн амралт, бусад заасан заалтыг нь бид биелүүлнэ шүү дээ.Манай байгууллага Хойд Солонгосын ажилчдын эрхийг зөрчөөгүй л гэж бодож байна. Тухтай амьдрах нөхцөлийг нь бид бололцооныхоо хэрээр хангаж өгсөн. Хөргөгч, цахилгаан зуух гээд ойр зуурын хэрэгцээний зүйлс бүгд бэлэн бий. Манайх 100 гаруй ажилчин авдаг байснаа сүүлийн үед тоог нь бууруулсан. “Улаанбаатар хивс” компанид хэдэн хүн ажилладаг байсан юм билээ. Тэгээд цалингаа өгөхгүй байна гээд манайд ажилд орсон”гэсэн тайлбар өгөв.
СУН ИЛ: ДАЖГҮЙ АМЬДАРДАГ
“Ээрмэл”-ийн үйлдвэрийн байрнаас гарч “Хурд” компанийн барьж буй барилга руу зүглэлээ. Энхтайваны гүүрний зүүн талд барьж буй барилга дээр очиход өдрийн хоолны цаг нь таарав. Хашааных нь урд хаалгыг нүдээд хэн ч гарч ирсэнгүй. Харин хойд талаар нь тойрч очвол 20-иод хүн амсхийж сууна. Бидэнтэй тааралдсан намхан шар залуугаас “Хятад уу” гэж асуувал толгой сэгсэрч байна. Тэгэхээр нь “Солонгос уу” гэтэл толгой дохилоо.Залууд ярилцлага авах хүсэлтээ илэрхийлбэл “Би сайн мэдэхгүй. Монголоор муу ярьдаг. Манай даргатай ярь” гээд утас руу нь залгаж өгөв. Хажууд нь зогсож байсан монгол залуу “Уг нь наадах чинь монголоор сайн ярьдаг юм. Та нарт л мэдэхгүй гээд байна. Хойд Солонгосчуудын тогооч нь” хэмээн ярианд оролцлоо.
БНАСАУ-ын 2143 хүн амьдардаг ч 2000 орчим нь хөдөлмөр эрхэлдэг.
Тэд Хэнтий рүү явахаар унаа хүлээж суугаа нь энэ аж. 120 литрийн хэдэн цэнхэр хуванцар савны дэргэд дөрөв таван хүн замдаа бэлтгэж буй бололтой. Зарим нь хөнжил гудсаа янзалж харагдсан. Бид тогооч залуугийн өгсөн 9623…. дугаарын утсанд холбогдлоо. Орчуулагч залуу өөрийгөө Сун Ил гэж танилцуулаад асуултад хариулахыг зөвшөөрөв.
-Та нар хаана байрладаг вэ. Боломжийн цалин авч чаддаг уу?
-Бид барьж байгаа барилгынхаа байранд амьдардаг. Нэг хүн ойролцоогоор 700-800 мянган төгрөгийн цалин авдаг.
-Ажиллах, амьдрах орчин нь ямар байдаг вэ?
-Дажгүй, ер нь боломжийн. Манай хүмүүс сэтгэл хангалуун байдаг. Гадуурхаад байгаа зүйл байхгүй. Манай улсын хүмүүс танайд ирж ажиллах сонирхолтой байдаг. Гэрээгээр ажиллаж байгаа байгууллагын хангамж ч дажгүй.
-Та бүхний цалинг танай улсын Засгийн газар авдаг гэсэн үнэн үү?
-Үгүй. Тийм зүйл байхгүй. Хүн бүр данстай. Цалин буухаар өөрсдөдөө л зарцуулдаг. Ар гэрийнхэндээ мөнгө явуулдаг.
-Та нарын амьдардаг байранд орж үзэж болох уу?
-Болохгүй. Үүнийг харин зөвшөөрөхгүй гэв. Тэдэнтэй хамт ажилладаг монгол залуу “Хурд” компанид ажилд ороод удаагүй гэнэ. Гэхдээ түүний ажигласнаар хойд солонгосчууд ажилд сайн хэмээн дүгнэж байсан. Харин тэднийг орон сууцны хонгилд байрладаг гэсэн юм.
ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН ГЭЖ ГОМДОЛ ГАРГААГҮЙ
Бид мөн Хүний эрхийнүндэсний комиссоос Хойд Солонгосын ажилчдын эрх зөрчигддөг, эсэх талаар лавлалаа. Тус байгууллагынхан “Манайд Хойд Солонгосын иргэд хандаж, гомдол гаргадаггүй. Ажиллах хүч авч эхэлсэн цагаас хойш нэг ч хүн “Миний эрх зөрчигдөж байна” гэж гомдол гаргаагүй. Зарим нэг хүн Монголд цагаачаар амьдрах сонирхолтой байдаг. Энэ асуудлыг бид Засгийн газарт тавьсан боловч хоёр улсын хоорондын харилцааны тухай хөндөгдөх учраас болдоггүй юм билээ. Уг нь манай байгууллага аж ахуйн нэгжээр явж шалгалт хийдэг л дээ. Сүүлийн үед барилгын болон оёдлын салбарт ажилладаг гадаад ажилчдын ажлын байрны нөхцөлийг шалгаагүй” гэсэн тайлбар өгөв.