Армены нийслэл Ереван хотын Баграмяны өргөн чөлөөнд цугларсан олон мянган хүний эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна.
Эсэргүүцлийн жагсаал хурц хэлбэрт шилжиж байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал жагсагчдын нэг нь эсэргүүцлээ илэрхийлэн амаа оёсон бол, зарим нэг нь өлсгөлөн зарласан байна.
Цахилгаан эрчим хүчний үнийг нэмснийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцогсод тус улсын Ерөнхийлөгч Серж Саргсянтай уулзахаас татгалзжээ. Армены төрийн тэргүүн эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын төлөөлөл болох гурваас дөрвөн хүнийг хүлээж авахад бэлэн гэж мэдэгдсэн юм. Гэвч жагсагчид Ерөнхийлөгч Саргсянтай уулзахаас татгалзан, цахилгааны үнийг нэмсэн шийдвэрийг цуцалсан тухайгаа шууд нэвтрүүлгээр мэдэгдэхээс нааш уулзахгүй гэж байгаа юм.
Тус улсад зургадугаар сарын 17-нд 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчний тарифыг 6.93 драмаар /16 хувь/ нэмжээ.
Өнгөрсөн сарын 22-нд жагсагчид 24 цагийн суулт зарласан. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд усан буу ашиглан, хэдэн зуун хүнийг баривчилсан нь байдлыг улам хүндрүүлэв.
Эх сурвалж: РИА Новости