1984 онд анх гарч байсан Волтроныг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. Дотор нь хүмүүс суугаад л робот удирдаад байдаг даа. Тэгвэл аварга том робот дотор хүн сууж удирдаж байгааг номын хуудас, дэлгэцээс л хардаг байсан цаг ард хоцорч жинхэнэ тулаан болох гэж байна.
Аварга роботууд Японы соёлын нэг хэсэг
Тэр тусмаа бүр “Нударган тулаан”. Өнгөрсөн долоо хоногт Megabot роботыг бүтээгч Америкчууд Япончуудын бүтээсэн “Куратас” роботыг тулаанд дуудсан билээ.
Хоёр хүн жолооддог Америк робот 4,5 метрийн өндөртэй бөгөөд, 5,4 тонн жинтэй, аварга том буугаараа будган сум шүршдэг. Харин Куратас нь илүү боловсронгуй мек хэдий ч хэмжээгээрээ арай жижиг.
3,6 метрийн өндөртэй, 4 тонн жинтэй роботыг хүсвэл та 1,4 сая ам. доллароор худалдаж авсан ч болно. Ямар ч байсан ирэх жил болохоор товлогдсон тулаан хүртэл багууд роботоо “Нударган тулаан”-д бэлтгэх юм.
Суидобаши компанийн гүйцэтгэх захирал Когоро Курата тулаанд орохыг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бичлэгтээ “Аварга роботууд Японы соёлын нэг хэсэг, тиймээс өөр улсын робот ялахыг зөвшөөрөхгүй” гэжээ.