Их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл бараг дуусч байна. Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.1 сая байдаг ч хөдөлмөрийн зах зээлд жил бүр 35-40 мянган төгсөгчид нийлүүлэгддэг.
2012 онтой харьцуулахад төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт харьцангуй нэмэгдсэн нь мэргэжил сонголтдоо голчлон анхаардаг болсонтой холбоотой байна гэж хэлж болохоор байгаа юм. 2013 онд төгсөгчдийн 34.8 хувь нь ажил эрхэлж байсан бол энэ онд явуулсан судалгаагаар их, дээд сургууль төгсөгчдийн 64 хувь нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлж байжээ. Мөн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар судалгаанд хамрагдсан хоёр хүн тутмын нэг нь мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж хариулсан байна.
Салбараар нь харвал уул уурхайн мэргэжил эзэмшсэн төгсөгчид мэргэжлээрээ ажиллах нь хамгийн их байжээ. Их, дээд сургуульд суралцаж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээлд гарах үед тэр хэрээр өрсөлдөөн нэмэгдэнэ гэсэн үг юм. Харин мэдээлэл, сэтгүүл зүйн чиглэлээр 2341 оюутан суралцаж байгаа нь сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн талтай тэнцэж байгаа ажээ.
Статистик мэдээллээс үзвэл мэргэжил сонголт нарийсах тусам ажлын байрны захиалга, цалин хөлсний хэмжээ нэмэгддэг байна. Харин хөдөлмөрийн зах зээлд тухайн мэргэжил илүүдэлтэй байх нь эрэлт, нийлүүлэлтийнхээ зарчмаар салбарын үнэ цэнийг бууруулж, цалин хөлсөнд ч бас нөлөөлдөг болохыг Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ, Судалгаа Мэдээллийн Үндэсний Төвийн мэдээлэлд дурджээ.