-Булган аймгаас мэдээлж байна-
Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2224 жил, Их монгол улс байгуулагдсаны 809 жил аймгийн баяр наадмын нээлтэд 700 морин хуурчийг бэлтгэх ажил явагдаж байна. Булган аймаг морин хуур аймгийн дэд хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Монголын оюуны соёлын хосгүй өв, эгшиглэнт хос чавхдаст Морин хуур хөгжмийг өсвөр үе, залуучууд, иргэд, өрх гэр бүл, хамт олон, байгууллагад түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, түүгээр дамжуулан үндэсний бахархлыг бий болгох, ирээдүйдээ өөдрөг тэмүүлэлтэй эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор морин хуур хөтөлбөрийг Булган аймгийн Засаг дарга санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Булган аймаг 3 жил дараалан морин хуур хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүнг харуулж аймгийн баяр наадмын нээлтээр морин хуурчдын тоглолтыг бэлтгэн хүргэж байна. 2013 онд 108 морин хуурч, 2014 онд 333 морин хуурч Ардын хувьсгалын 94 жилийн аймгийн баяр наадмаар 777 морин хуурчийг наадмын нээлтэд тоглуулахаар бэлтгэж байна. Аймгийн баяр наадам долдугаар сарын 9-ний өглөө болно.
Морин хуур хөтөлбөр хэрэгжсэнээр жилээс жилд морин хуураар тоглогчдын тоо нэмэгдэж уралдаан тэмцээнд амжилт гаргаж байгаа нь тус хөтөлбөрийн хэрэгжилтийг харуулж байгаа. Тус хөтөлбөрт орон нутгийн төсвөөс тодорхой санхүүжилт тавьж хувцас хэрэглэл, морин хуураар хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. 16 сум тус бүрээс сургагч багш сонгон жил бүр сургагч багш нарын сургалтыг зохион байгуулж байна.
Сургагч багш нарт Алтан ураг хамтлагийн морин хуурч Оюунбилэгээр заалгаж байна. Мэргэжлийн хүний хувьд аймгийн морин хуурчдыг түргэн хугацаанд өндөр түвшинд сурч байна хэмээн дүгнэсэн. Эрхэм хүндэт наадамчин олон та бүхнийг Булган аймгийн баяр наадамд хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна.