Гурван сарын хугацаанд анх удаа Брэнт маркийн газрын тосны нэг баррель нь 60 ам.доллараас унасан байна.
Олон улсын судлаачид үүний шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Нэгдүгээрт, өнгөрсөн ням гарагт /07.05/ Грек улсад бүх нийтийн санал асуулга болсон юм. Тус асуулгаар сонгогчдын 61 хувь нь олон улсын зээлдүүлэгчдийн шаардлагыг хүлээн авахгүй буюу “ҮГҮЙ” гэж хэлсэн юм.
Санал асуулга үр дүн нь Грекийг Евро бүсээс гарахад хүргэж болзошгүй. Хэрвээ Грек Евро бүсээс гарвал газрын тосны эрэлт суларч, Европын холбооны эдийн засгийн болон дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Дэлхийн газрын тосны зах зээл дээрх “тоглогчид” Грекийн нөхцөл байдал хэрхэн өрнөхийг харзнаж байгаа. Иймээс газрын тосны үнэ унасан гэж Москвагийн газрын тос, байгалийн хийн төвийн захирал Денис Борисов хэллээ.
Дараагийн хүчин зүйл нь гэвэл БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд явагдаж буй өөрчлөлт болон Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг хүчингүй болгосны дараа Иран газрын тосны экспортыг өдөрт 1.2 сая баррелиас 2.3 сая баррель болгон хоёр дахин нэмэгдүүлэх болсноо зарласан явдал байв.
Эх сурвалж: Reuters