Евро бүсийн Сангийн сайд нарын шуурхай хуралдаан өчигдөр /07.07/ Брюссель хотод боллоо. Энэ үеэр сайд нар Грекийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн байна.
Тус уулзалтын үеэр Грекийн эрх баригчид шинэ саналаа танилцуулж амжсангүй. Үүнтэй холбогдуулан Евро бүсийн сангийн сайд нар өнөөдөр утсаар хэлэлцээ хийхээр болжээ.
Сануулахад энэ сарын 6-нд Грекийн Сангийн сайд Яанис Вароуфакис өөрийн хүслээр албан тушаалаасаа огцорсон юм. ЕХ, ОУВС зэрэг олон улсын зээлдүүлэгчийн санал болгосон хямралаас гаргах шинэ төлөвлөгөөнөөс татгалзсаны дараа Яанис Вароуфакис огцрох шийдвэр гаргасан.
Эх сурвалж: ВВС