Кофе ууж байна гэдэг нь Та хүний бие организмыг сэргээх үйлчилгээтэй кафейн авч байна гэсэн үг. Нэг аяга кофенд 100-150 милиграм кафейн бий. Харин бидний бие өдөрт 300 миллиграмм кафейн хүлээн авч шингээдэг. Энэ нь дөрвөн аяга кофе гэсэн үг юм. Тэгэхээр та өдөрт дөрвөөс дээш аяга кофе уудаг бол тав дахь нь таны биед шингэлгүй шууд л гадагшилна.
Хар бараан өнгөтэй, нунтаг кофе бага кафейн агуулдаг. Учир нь кофег нунтаглах явцад кафейн алдагддаг байна. Өнөө үед ямар ч кафейнгүй кофе ч үйлдвэрлэх болсон. Олон улсын олимпийн хороо тамирчдад кафейн хэрэглэхийг хориглодог. Тиймээс кофенд “орсон” тамирчид кафейныг нь ялган авсан кофе уух боломжтой болжээ.
Дэлхий дээр жил бүр 400 тэрбум аяга кофег хүмүүс уудаг. Тэгэхээр кофе яалт ч үгүй алдартай ундаа.
НӨХРИЙГӨӨ ИРЭХЭД КОФЕНЫХОО ДАНХЫГ ХООСОН БАЙЛГАВАЛ ТАНААС САЛЖ Ч МЭДНЭ
-Араб кофены нэг мод жилд дунджаар 5 кг кофе өгдөг бөгөөд 30-40 жилийн турш үр жимсээ өгнө.
-Дэлхийн 45 оронд л кофе ургуулж байна. Дэлхийн худалдаанд газрын тосны дараа хоёрдугаарт орох чухал бүтээгдэхүүн нь кофе юм.
-Хөгжмийн зохиолч Бетховен аяга кофендоо илүү ч үгүй, дутуу ч үгүй 60 ширхэг кофены үр хийдэг байжээ.
-16 дугаар зуунд Турк эмэгтэйчүүд нөхрөө ирэхэд кофеныхоо данхыг хоосон байлгасан бол тэр гэр бүл салах тохиолдол ч байжээ.
-1600-аад онд Англид кофег цөцгийн тос, зөгийн балтай холин, өвчтөнүүдэд уулгадаг байсан гэнэ.
-1680-аад онд Францын нэгэн эмч кофенд сүү нэмж уух нь эрүүл мэндэд тустай гэснээр энэ соёл тархжээ.
-Кофены үнэр маш хурц, тод, сэтгэл сэргээм байдаг нь кофеноос гардаг уур 700 орчим химийн бодис агуулдагтай холбоотой.
-Кофены жилийн хэрэглээгээрээ Япончууд дэлхийд 3-т ордог бол Искандинавчууд нэг хүнд 11.9 кг ноогдох кофегоороо тэргүүлж байна. Харин Италичуудынх 4.5 кг. Мөн Австраличууд цайнаас 60 хувиар илүү их кофе уудаг аж.
ЦЭСЭН ДЭЭРХ КОФЕНЫ ОЛОН ТӨРЛӨӨС АЛИЙГ НЬ СОНГОХ ВЭ?
Сүүлийн үед нийслэлд кофе шопууд олширлоо. Тэнд төрөл бүрийн кофе худалдаалдаг. Гадаад нэр томьёотой эдгээр кофены онцлогийг танилцуулъя.
Espresso – Зориулалтын машинаар нунтагласан, бараан өнгөтэй, Итали кофе.
Cappuccino – Espresso кофег усны уур ашиглан хөөсрүүлсэн, сүүтэй кофе (2 см хөөстэй).
Caffe Lungo – Espresso кофены том аягатай нь. Гэхдээ Espresso бэлтгэдэг машинд илүү удаан хугацаанд бэлтгэдэг.
Caffe Americano – Espresso кофенд халуун ус нэмж, зөөлрүүлсэн кофе
Caffe Latte – 40 ml Espresso кофен дээр халуун сүү нэмдэг. Дараа нь 2 см-ын өргөнтэй сүүн крем бүхий хөөс үүсгэсэн кофе юм. 25 хувь нь кофе, 75 хувь нь сүүнээс бүрддэг.
Latte Macchiato – Халуун сүү, сүүн хөөсөн дээр Еspresso нэмэхэд л бэлэн болно. Бусад төрлийн сүүтэй кофеноос ялгаатай нь эхлээд сүүгээ, дараа нь кофегоо нэмдэгт л оршино.
Caffe Macchiato – Espresso кофен дээр сүүний хөөс нэмнэ.
Mocha – Latte кофенд шоколадны үйрмэг эсвэл элсэн чихэр нэмсэн кофе юм.
Viennese – Espresso кофенд шоколад эсвэл крем нэмж бэлтгэдэг Вена хотынхны кофе.
Шүүлтүүртэй кофе – Цаасан шүүлтүүрийн тусламжтайгаар бэлтгэсэн, дунд хэмжээний ширхэгтэй кофе.
French Press – Том ширхэгтэй кофег зориулалтын саванд устай холин, шүүж уудаг кофе.
Cafe au lait – Францчуудын, сүүтэй кофе. 1/3 нь кофе, 2/3 сүү байдаг байна.