Ирэх жил биднийг хатуу өвөл угтаж, хаврын хавсаргатай хүч нэмэн нэрвэж мэдэхээр байна. Зун нь гантай бол өвөл цас их унадаг гэж учир мэдэх хүмүүс хэлдэг.
Өвс ургамлын гарцад хамгийн ихээр нөлөөлж, зуны өнгийг тодорхойлдог тав, зургадугаар сард манай улсын ихэнх нутгаар хур бороо татуу, цаг агаар хэт халуун байлаа. Харин долдугаар сарын эхээр баруун аймгуудад, баяр наадмаас хойш ихэнх нутгаар хур бороо элбэгтэй байна.
Гэвч хожимдсон борооны хойноос цув нөмрөөд нэмэргүйн адилаар одоо яаж ч асгарсан гарц муутай байгаа бэлчээрийн ургамал болон улаан буудайн ургалтад сайнаар нөлөөлөх нь өнгөрсөн гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Одоо орж буй бороо газрын өнгөн хөрсийг сэргээж, халуун халсан малчид, тариаланчдын сэтгэлийг засахаас хэтрэхгүй аж.
Л.Цандэлэг: Хур бороо ороогүй, хэт их халснаас манай компани 70 хувийн ургац алдаж байна. Нэгэнт хатангиршсан газарт наадмын дараа хэчнээн бороо ороод ч усгүйдэж хатсан цэцэг яаж ч усалж, арчлаад сэргэдэггүйтэй адил нэмэр болохгүй.
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч П.Ганхуяг, “Улсын хэмжээнд нийт нутгийн 40 орчим хувьд зуншлага хэвийн, 15 орчим хувьд дунд зэрэг, 40 гаруй хувь нь гантай байгаа. Сүхбаатар аймгийн хойд, зүүн сумд, Хэнтий аймаг бараг бүхэлдээ, Төв, Сэлэнгэ, Дорноговь аймгийн зарим сум гантай байгаа.
Энэ жилийн хувьд ялангуяа Монголын хадлангийн нөөц бүрдүүлдэг гол аймгуудын бүс нутаг гантай байгаагаас манай мал аж ахуйн салбарт ирэх өвөл, хавар хүндэрч болзошгүй магадлал үүсгэлээ. Хэдийгээр наадмаас хойш бороо хур орж байгаа ч хадлангийн гарц сайжрахгүй. Тухайн бүс нутгаас хадлан хадах боломжгүй байна” гэв.
Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны тэргүүн, “Шим” группийн ерөнхийлөгч Л.Цандэлэгээс улаан буудайн ургалтын явц бодит байдал дээр ямар байгааг тодруулахад, “Манай компани 500 мянган га талбайд улаан буудай тариалсан.
Үүний 70 хувьд уриншгүйгээр тариалалт хийсэн. Хур бороо ороогүйгээс манайх 70 хувийн ургац алдаж байна. Нэгэнт хатангиршсан газарт наадмын дараа хэчнээн бороо ороод ч усгүйдэж хатсан цэцэг яаж ч усалж, арчлаад сэргэдэггүйтэй адил нэмэр болохгүй.
Сэргээд байсан газар тариалангийн салбар дахин хүнд цохилтод орж, 300 мянган тариаланч ажилгүй болж байна. Тариа ургаагүй учир бид ажилчдаа халахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ” хэмээв.
Манай улсын стратегийн хамгийн чухал ач холбогдолтой мал аж ахуй, газар тариалангийн салбарынхан ийм таагүй мэдээтэй байна.
Байгалийн хатуу хуульд захирагдаж амьдардаг монголчууд бидний хувьд энэ өвөл хатуу сорилт болж мэдэх нь. Хэдийгээр Ус цаг уурын хүрээлэнгээс ирэх өвлийн төлөв байдлыг хараахан гаргаагүй байгаа ч гантай зун хахир өвөл болох магадлал ихтэйг байгальд ойр монголчууд туулсан туршлагаасаа мэдэх билээ.
Хамгийн ойрын жишээ гэвэл, 2000-2002, 2009-2010 оны зуданд малчид малаа олон мянгаар нь алдаж, хотоо харлуулсан гашуун сургамж бий. 100 гаруй үхэртэй байсан айл 2009 оны зудны дараа 20 хүрэхгүй толгой үхэртэй үлдэж сэтгэл санааны хүнд цохилтод орсон нь малчдын дунд нийтлэг үзэгдэл байсан.
Ган, зудны энэ гашуун сургамжийг Төрийн тэргүүнээс эхлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд сануулж, найр наадмаа багасгаж өвлийг өнтэй давах намрын ажилдаа шаргуухан орохыг удаа дараа сануулсаар байна.
Цөөн тооны амьжиргааны хэдэн малаа зуданд тавиад туучихсанаас амьдралын эрхээр хот бараадаж, нийслэлийн хүн амын механик өсөлтөд хүч нэмсэн малчид ч цөөнгүй билээ. Малын дуу хадаж байдаг малчны хот үхсэн малын сэг зэмээр дүүрсэн нүд хальтрам эмгэнэлтэй дүр төрхийг гэрэл зураг, телевизийн бичлэгээс бид олонтаа харсан.

Манай улс 66 сая толгой малтай бөгөөд энэ нь бэлчээрийн даацаас хэдийнэ хэтэрчээ. Өвс ургамлын гарц тааруу жил хахир хүйтэн өвөл болж, цас их унавал зуд болох нигуур буй.
Иймд малчдыг зөв менежмэнт хийж, малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, мах бэлтгэхэд анхаарал хандуулахыг Засгийн газраас сануулаад байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох бодлогын хүрээнд олон ажил төлөвлөжээ. Мах бэлтгэх агуулах сав бэлтгэх, энэ ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдэж өгөх асуудлаа Засгийн газарт уламжлахаар бэлтгэж байгаа аж.
Улаан буудай, мал махнаас гадна энэ жил таримал ургамал болох төмс, хүнсний ногооны ургацын явц ч таагүй байна. Өвлийн хүнсээ намар бэлдэж, хахир өвөл болсон ч даарах хүйтэн, өлсөхийн зовлонгүй хүйтний саруудыг өнтэй давдаг туршлага бидэнд бий. Үүний тулд илүү их ажиллахыг байгаль цаг уур эртнээс сануулсаар байна.