Австралийн Сидней хот дахь БНХАУ-ын Консулын газар руу өчигдөр /07.22/ түвдүүд дайрч, Хятадын төрийн далбааг буулган хаяжээ.
Эсэргүүцлийн жагсаалд хэдэн хүн оролцсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч тэдний 50 орчим нь хууль сахиулах байгууллагын хүмүүсийн анхааруулгыг үл ойшоон Консулын газрын нутаг дэвсгэр рүү нэвтэрчээ.
Үүний дараа жагсагчид Хятадын төрийн далбааг буулган хаяж, Түвдийн далбааг мандуулсан байна.
Цагдаагийнхан энэ хэрэгтэй холбогдуулан найман хүнийг баривчлаад байгаа юм.
Түвдийн алдартай лам энэ сарын 12-нд Хятадын шоронд амьсгал хураасан юм. Хятадын эрх баригчдын үзэж буйгаар тэрбээр салан тусгаарлах үзлийг дэмжсэн хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байсан.
Эрх баригчид түүний үхлийн шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөхгүй, түүнчлэн түүний цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхгүй байгааг Австралид байгаа түвдүүд эсэргүүцэн ийнхүү жагслаа.
Түвд орон БНХАУ-ын харьяанд ороод хагас зуун жил өнгөрчээ. Энэ орон олон улсад хаалттай боловч дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн.
БНХАУ-ын Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн 2009 оноос хойш 140 гаруй түвд лам өөрсдийгөө зулын гол болгожээ.
Түвдэд зулын гол болж буй лам нарын ихэнх нь Түвдэд хандаж буй Хятадын дээрэнгүй бодлогыг эсэргүүцэж, Далай ламыг буцаан ирүүлэхийг шаарддаг байна.
Эх сурвалж: Reuters