Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтоос цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд зардлыг ач холбогдлоор нь ангилж, шаардлагагүй зарлагуудыг танаж буйг тэрбээр тодотгов.
"Одоогоор бондын зах зээлийг судалж байна"
-Монгол Улсын төсөв энэ оны эхний хагас жилд 534.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Төсвийн алдагдал тооцоолсноос 716.3 тэрбум төгрөгөөр буурахад юу голлон нөлөөлсөн бэ?
-Төсвийн орлого талаас нь тайлбарлавал, импортын хэмжээ төлөвлөснөөс 30 хувиар багассан. Гаалийн болон НӨАТ гээд импортын татварууд бүрдэхгүй тасарсан нь төсөв алдагдалтай гарсан гол хүчин зүйлүүдийн нэг.
Хоёрдугаарт, газрын тосны салбараас олдог орлого хоёр дахин буурсан. Яагаад гэвэл нефтийн ханш өнгөрсөн онд төлөвлөж байснаас хоёр дахин уначихсан байгаа. Энэ хоёр гол бууралтаас шалтгаалж орлого тасарсан. Дотоодын НӨАТ, хувь хүний орлогын албан татвар зэрэг бусад орлого бүрдүүлэлт 80-90 хувийн гүйцэтгэлтэй буюу харьцангуй гайгүй байгаа.
Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиас давбал тодотгол хийнэ
Харин зарлага тал дээр Засгийн газар энэ оны эхнээс зардлыг ач холбогдлоор нь ангилж, шаардлагагүй зарлагыг санхүүжүүлэхгүй байх шийдвэр гаргасан.
Түүнээс гадна зуны улирал дундаа орчихсон учраас өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээс барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байх, сургалт, семинар, ой, хурлын зардлуудыг аль болох санхүүжүүлэхгүй байх гэх мэтээр зардлуудыг нэлээд танаж байгаа учраас төсвийн алдагдал тэр хэмжээгээр бага гарсан.
-Оны эцэст төсвийн алдагдлыг хэрхэн тооцоолж байгаа вэ?
-Эхний хагаст төсвийн алдагдал 500 гаруй тэрбум төгрөг гарлаа. Орлого дутуу төвлөрөх эрсдэл байгаа учраас оны үлдсэн хагаст алдагдал дахиад 200-300 тэрбум төгрөгөөр өсөх магадлал бий.
-Төсвийн алдагдлыг нөхөх ямар сонголтууд Засгийн газарт байгаа вэ?
-Төсвийн алдагдлыг богино хугацаанд бууруулж, орлого бүрдүүлэлтийг сайжруулахын тулд гааль, татварын байгууллага ажиллаж байгаа, гэхдээ бизнес эрхлэгчдэд ямар нэгэн дарамт учруулахгүйгээр. Орлогоо төлөвлөснөөрөө бүрдүүлж чадахгүй тохиолдолд бид зарлагаа танахаас өөр арга байхгүй. Зарим зардлаа бууруулж байж л хүндрэлийг давна.
-Тодотголын тухайд?
-Тодотголын тухай одоогоор яриагүй. Хуулийн дагуу тодорхой нөхцөлүүдтэй. Жишээлбэл, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиас давбал тодотгол хийнэ. Одоогийн байдлаар энэ түвшинд хүрээгүй.
Засгийн газрын бонд хамгийн бага хүүтэй, хамгийн өндөр эрэлттэй байх тэр хугацааг судалж буй
-Хөгжлийн бодлогын зээл (DPL package) авах талаар олон улсын банкуудтай хэлэлцээ хийж буй. Энэ ажил ямар түвшинд үргэлжилж байгаа вэ?
-Азийн хөгжлийн банк, ЖАЙКА, Дэлхийн банктай ийм яриа хэлэлцээ хийж байгаа. Эцсийн шийд гараагүй байна.
-Хэдий хэр хугацаа зарцуулах бол?
-Биднээс үл хамааран хугацаа нэлээд шаардана. Яагаад гэвэл тухайн байгууллага өөрсдөө судлаад, мөн удирдах байгууллагаараа шийдвэр гаргуулах гээд нэлээд процесс бий. Ойрын үед, тодруулбал, есдүгээр сараа өмнө шийдвэр нь гарах байх.
-Ерөнхий сайдын АНУ- д хийсэн айлчлалын үеэр Дэлхийн банк төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн. Тэр хөрөнгө төсөвт орсон болов уу?
-Үгүй. Судалж, дэмжье гэдгээ хурал дээр илэрхийлсэн. Гэхдээ мэдээж маргааш нь шууд өгөхгүй шүү дээ. Мэргэжилтнүүд нь судална, баримт бичгийг нь бэлтгэнэ. Дэлхийн банкны хувьд бол Захирлуудын зөвлөлийн хурлаараа хэлэлцэж шийднэ. Энэ үйл явц нь одоо үргэлжилж байгаа. Өнөө маргаашгүй авна, өгнө гэсэн зүйл одоогоор байхгүй.
-Монгол Улсын Засгийн газар энэ онд нэг тэрбум хүртэлх дүнтэй ам.долларын бонд гаргахаар тавдугаар сарын 28-нд шийдвэрлэсэн. Одоогоор 161 сая ам.доллартай тэнцэх юанийн бонд гаргаад байна. Дараагийн бондыг хэзээ арилжихаар судалж байгаа вэ?
-Дараагийнхыг шинэ оноос өмнө гаргана. Одоогоор бондын зах зээлийг судалж байна. Монгол Улсын Засгийн газрын бонд хамгийн бага хүүтэй, хамгийн өндөр эрэлттэй байх тэр хугацааг хайж буй. Нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйл бий л дээ. Монгол Улсын дотоод улс төрийн байдал, эдийн засгийн нөхцөлөөс гадна дэлхийн зах зээл дээрх нөхцөл байдлыг ажиглаж байна.
Энэ жил Грекийн хямрал, АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх яриа гарснаас бондын зах зээл маш их савлагаатай байна. Эдгээрийг анзаарч байгаад Монгол Улсын хувьд аль болох таатай үед бондоо гаргана.
Б.Цэцэгсүрэн