Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Хэрэгтэй үг хүнд хань болдог” нэртэй ном хэвлүүлжээ. Твитерт өөрийн жиргэсэн хүнд хэрэгтэй гэсэн онч үгс болон бусад жиргээчдийн санаа авах мэргэн үгсийн цуглуулгаас бүтсэн өврийн номны эхний хувь хэвлэлтээс гарч, өнөө өглөө сайдын гарт ирсэн байна.
Тэрбээр 2011 оноос хойш жиргэж эхэлснээс хойш 5000 гаруй жиргээ хийж, 30 мянган болжморыг араасаа дагуулжээ. Хэлэх гэсэн санаагаа цөөн тэмдэгтэд багтаан илэрхийлдэг, хэлэлцүүлэг өрнүүлдэг, харилцан мэдээлэл солилцдог нь твиттерийн онцлог. Тиймээс хамгийн оновчтой, чамбай үгсийн хэлхээс тэнд байдаг.
Д.Эрдэнэбат сайд шинэ номоо өлгийдөөд “Твиттерт олон сайхан сэдвээр жиргэдэг хүмүүс байна. Тиймээс уран зураг, фото зураг гэх мэтээр монгол жиргээний цуврал гаргахыг дэмжье” хэмээн жиргэсэн нь твиттерчдийн дэмжлэг авсан харагдлаа.