“Багануур” ХК (BAN:MSE) 2013 оноос хойш анх удаагаа ашигтай ажилласан байна. Эрчим хүчний нүүрсний үнэ дэлхийн зах зээлд эрчимтэй буурч байгаа энэ үед тус компани энэ оны эхний хагаст 1.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Өнгөрсөн оны мөн үед компани 6.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан юм.
Тус компанийн нүүрсний борлуулалтын орлого нь 2014 оны мөн үетэй харьцуулахад 7 орчим тэрбум төгрөгөөр өссөн байна. 2014 оны жилийн эцсийн тайлангаар тус компани 90.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 3 тэрбум гаруй төгрөгөөр сайжирсан үзүүлэлт болжээ.
“Багануур” компани өөрийн эзэмшлийн 5,424 га талбайд ил аргаар нүүрсний олборлолт явуулдаг. 1998 онд хийгдсэн нарийвчилсан судалгаагаар нийт 708.2 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоогдсон байдаг. Үүнээс одоогийн байдлаар 100 гаруй сая тонн нүүрсийг олборлоод байна.
Одоогоор компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 75 хувийг Монголын засгийн газар, 21.1 хувийг “Mongolian National Coal Corporation”, харин үлдсэн хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна.
УИХ өнгөрсөн 6-р сард 2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг баталснаар “Багануур” компанийн төрийн мэдлийн 75 хувийг бууруулж 51 хувьд хүргэхээр болсон. Ингэхдээ хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр арилжаалах юм.
Монгол улсын эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өсөн нэмэгдэж, “Амгалан” дулааны станц ашиглалтад орохын зэрэгцээ дулааны цахилгаан станцууд өргөтгөл хийснээр “Багануур” компанид шинэ хөрөнгө оруулалт хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг шинжээчид онцолж байна.
“Багануур”-ын хувьцааны ханш жилийн өмнөхөөс 25 орчим хувиар буурсан хэдий ч 6-р сараас хойш огцом дээшилж 2,000 төгрөгийн түвшнээс 40 гаруй хувиар өсч тогтлоо.
О.Одгэрэл