Долдугаар сарын 17-ноос эхлэн ОХУ-ын Чукоткийн уугуул иргэд болон АНУ-ын Аляска мужийн хооронд визгүй зорчих горим үйлчилж эхэллээ. Аляскийн уугуул иргэд Чукоткод айлчлахад зориулсан тусгай хавсралт гаргахад бэлэн гэдгээ АНУ-ын талын Берингийн хоолойн асуудал эрхэлсэн Бүс нутгийн комисс илэрхийлснээр ийнхүү визгүй зорчих боломжтой боллоо. Хоёр орны хооронд “Берингийн хоолойн орчим амьдардаг иргэд харилцан зорчих Гэрээ” үйлчилдэг юм байна.
Энэ тухай Америкийн комиссийн ахлах төлөөлөгч Вера Меткалф Оросын талын ахлах төлөөлөгч Леонид Горенштейнд мэдэгдсэн аж. “Хавсралт нь тухайн иргэн тогтоосон нутгийн иргэн мөн гэснийг баталгаажуулж байгаа юм” хэмээн Чукоткийн автономит бүсийн амбан захирагчийн албаны гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Матвей Михаленко тайлбарлав. Тухайн орны иргэн гадаад паспорт болон тусгай хавсралттай байхад л хангалттай гэнэ.
Ийм хавсралт 1989 оноос хойш Чукоткод үйлчилж эхэлсэн бөгөөд зөвхөн нутгийн уугуул иргэд, Берингийн хоолойн хоёр талд амьдардаг тэдний төрөл саданд хамааралтай байдаг аж.
Зочлохоор шийдсэн иргэн 10 хоногийн өмнө аль аль талынхаа ахлах төлөөлөгчдөд бичгээр энэ тухай мэдэгдэж 90-ээс дээшгүй хоногоор айлчлах эрхтэй юм байна. АНУ-руу зорчиход Ном болон Гамбелл хотуудын шалган нэвтрүүлэхээр дамжих бол Орос руу ороход Анадырь, Лаврентий, Уэленээр дамжина.
Эх сурвалж: Vesti.ru