Америкийн ORC судалгааны төв болон CNN телевизээс явуулсан олон нийтийн санал асуулгаар Америкийн тэрбумтан Дональд Трамп Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших улс төрчдийг тэргүүлж байгаа аж.
Тэрбээр Ерөнхийлөгчийн кампанит ажлаа эхлүүлснээсээ хойш шуугиан дэгдээсэн мэдэгдэл хийж, хэл аманд өртөж байсан ч энэ нь түүний рейтингэд нөлөөлөөгүй байна.
Энэ сарын 22-25-ны хооронд явуулсан олон нийтийн судалгаагаар АНУ-ын иргэдийн 18 хувь нь Дональд Трампын төлөө саналаа өгөхөд бэлэн байна гэжээ.
Түүнчлэн Флорида мужийн захирагч асан Жеб Буш 15, Висконсин мужийн захирагч асан Скотт Волкер 10 хувийн дэмжлэгтэй гарчээ.
Түүнчлэн Арканзас мужийн захирагч асан Майк Хакаби, Флоридагийн сенатч Марко Рубио, мэдрэлийн мэс засалч Бен Карсон, Кентуккигийн сенатч Рэнд Пол, Техасын сенатч Тед Круз, Техасын захирагч асан Рик Перри, Нью Жерсигийн захирагч Крис Кристи нар жагсаалтад багтаж байна.
Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших хүн ирэх 2016 оны долдугаар сарын 18-21-ны хооронд тодорхой болох юм.
Эх сурвалж: ВВС