Зууны шилдэг роман “Тунгалаг тамир”. Энэ романыг монгол хүн бүр унших дуртай. Учир нь тал нутаг, дуу алдам үзэсгэлэнт байгаль, монгол эр хүний уужуу сэтгэл, монголчуудын аж амьдралын тухай нүдэнд харагдтал дүрслэн бичсэн байдаг.
Тиймээс ч дэлгэцэнд кино болон амилж ядуу ард Эрдэнэ, түүний гэргий Долгор, Итгэлт баян, Цахиур Төмөр гэсэн дүрүүдийг бидний сэтгэлд хоногштол дүрсэлсэн биз ээ. Энэ л киноны нандин шигтгээ болсон Итгэлт баян буюу Ардын жүжигчин А.Очирбатыг “Дэлгэцийн танил”- аар урьсан юм.
Тэрээр өөрөө Итгэлт баянаас тэс өөр хүн гэсэн. Гэхдээ л амьдралынхаа 60 гаруй жилийг урлагт зориулсан түүний уран бүтээлч замналын хамгийн өндөр карьер нь энэ дүр гэж байсан. Зөвхөн бага ангийн боловсрол эзэмшсэн идэр А.Очирбат жүжигчин болно, насаараа Итгэлт баянаар овоглоно гэж зүүдлээ ч үгүй явжээ. Гэвч амьдрал гэдэг сонин юм билээ. Хувь заяа хаашаа ч эргэж болдог гэсээр азай буурал жүжигчин яриагаа эхэлсэн юм. Киног Төрийн хошой шагналт, нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсан түүх хувьсгалын сэдэвт хоймсон романы төрлөөр бичжээ.
Энэ бүтээлд ХХ зууны эхэн үеийн Монголын тал нутаг, эрх чөлөөний төлөөх тэмцэл, шинэ нийгмийн харилцаа, ард түмний оюун санаанд гарсан өөрчлөлт зэргийг туульсын хэлбэрээр тусган харуулсан юм.
Ч.ЛОДОЙДАМБА ЗОХИОЛЧТОЙ ЭРТНИЙ ЕРӨӨЛТЭЙ
Түүний аав, ээж нь бичиг үсэг мэддэггүй эгэл жирийн малчид байв. Хожим ээж нь хүүгийнхээ хойч ирээдүйг бодон тэр үеийн хуучин монгол бичиг мэддэг хүмүүсээр үсэг заалгасан нь холыг харсан зөв алхам байсан аж.
1940-өөд оны үед бүгд бичиг үсэгтэй болохыг эрхэмлэж, үсэг сурах нэг сарын аяныг зохион байгуулсан гэнэ. Ийнхүү ирээдүйн жүжигчин маань ширээ сандал байхгүй, хэдэн эсгий дэвссэн гэрт үеийнхээ 20 гаруй хүүхэдтэй эрдмийн аянд морджээ.
Хичээнгүй байсныхаа ачаар найман настайдаа уншиж сураад ном, зохиолд шимтэх болсон байна. Зураач болохыг мөрөөдөж явсан хүү хувь заяаны эргүүлгээр “Бөмбөгөр ногоон” театрт шалгуулахаар урт дарааллын ард зогссон түүхтэй. Энэ үеэс Ч.Лодойдамба гуайн зохиолуудыг уншиж, нууцхан дурлажээ. Харин Хүүхэд залуучуудын театр байгуулагдах үед жүжигчнээр оров. Түүний хамгийн анхны тоглосон жүжиг нь Ч.Лодойдамба гуайн “Нэг ангийнхан”.
ХОВОРХОН ХУВЬ ТОХИОЛ
Ардын жүжигчин маань өөрийгөө их азтай гэж тодотгосон. Учир нь түүний дэлгэцэнд хамгийн анх бүтээсэн дүр нь Итгэлт баян. Энэ дүр түүнийг нээсэн, сорьсон басхүү чичрүүлсэн, айлгасан гэж тэрээр тодотгосон юм. Одоо ч ард түмэн түүнийг энэ л дүрээр нь овоглож, хайрлаж, хүндэлдэг.
А.Очирбат гуай “Итгэлтэд тоглоогүй бол би хэн ч биш. Энэ дүр намайг түмэнд нэртэй жүжигчин, бас хүн болгосон юм” гэлээ. Түүнийг Ч.Лодойдамба гуай өөрөө сонгосон түүхтэй. Анх “Хярааны хонхор” жүжигт Зангийн дүрд А.Очирбат гуай тогложээ. Тухайн үед энэ жүжгийг Ч.Лодойдамба гуай үзсэн юм байна.
Тэрээр жүжгийн төгсгөлд “Би Итгэлтээ оллоо” гэж уулга алдсан гэдэг. Энэ нь жүжигчний хувьд ховорхон хувь тохиол байв. Итгэлтийн дүрийг бүтээхийг хүссэн ч түүнд жаахан айдас байсан тухайгаа ч хуучилсан. А.Очирбаттай шалгаруулалтад “Хүргэн хүү”-д тоглодог н.Довдон, найруулагч Б.Жамсран нар орсон ч зохиолч эхний сонголтдоо итгэл төгс үлджээ.
ИТГЭЛТИЙН ДҮРЭЭС ХАСАГДАХ ДӨХӨВ
Ийнхүү Итгэлтэд тоглох эрхээ өвөртөлсөн жүжигчин залуу анхны зураг авалтдаа оров. Гэвч бодсоноор нь хялбархан байгаагүй нь мэдээж. Зураг авалт “Таван толгой” цэргийн сургалтын төвийн ойролцоо цүү хаядаг хэсгээс эхэлж. Гэвч өмнө нь бүсгүй хүн тэвэрч зураг авалтад оролцож байгаагүй А.Очирбат сандарч биеэ бариад болдоггүй гэнэ.
Тэр шөнө тухайн зургийг хэд ч авсан юм бүү мэд. Найруулагчийн дахиад, дахиад гэсэн дуу талаар нэг хадаж байж. Дахин зураг авах бүрд үеийн бүсгүй Долгор буюу Ардын жүжигчин П.Цэвэлсүрэнгээс ичиж, нүүр нь үл мэдэг улайсан байжээ. Ийн зураг хойшилж, кино багийнхан ч хуралдаад “А.Очирбат энэ дүрийг бүтээж чадахгүй нь. Маргааш өглөө зураг авч үзээд болохгүй бол жүжигчнээ соль” гэсэн шийдвэрт хүрчээ.
Маргааш өглөө нь мал тоолдог хэсгийг авчээ. “Дундаа цэгтэй нь хээлтэй гүү, хажуудаа цэгтэй нь унагатай гүү” гээд л гардаг даа. Тэр зургийн дараа найруулагч Р.Доржпалам “Одоо боллоо. Орой цүү хаядаг хэсгийг авна” гэжээ. Ингээд орой нь нэлээд бэлдэж, тайвширсан жүжигчин маань зураг авалтаа амжилттай дуусгаж хасагдах аюулаас өөрийгөө аварчээ.
ДҮРЭЭ СУДЛАХЫН ТУЛД ЗАХ ДЭЭР НАЙМАА ХИЙЖЭЭ
Уран бүтээлч хүн бүхэн дүрээ судалдаг. Үүний жишгээр А.Очирбат гуай Итгэлтийг бүтээхийн тулд чамгүй судалгаа хийжээ. Бүр зах дээр очиж наймаа хийн худалдаачдын амьдрал, зан аашийг судалсан аж.
Энэ үеэрээ Итгэлт гэдэг дүр өөрөөс нь тэс өөр, овжин зальтай нэгэн болохыг улам илүү ухаарсан гэдэг. Харин Итгэлтээ бүтээчихээд онгирч явсан үе бий гэсэн. Үүнийхээ тухай “Кино урлаг гэдэг сайхан юм. Хүний залуу нас, хүсэл мөрөөдөл бүхнийг мөнхлөөд үлдчих юм. Кино гарсны дараа он гирч оодорч явсан үе байгаа” гэв.
Тэрээр Эрдэнэд тоглосон Баатар гуайтай одоо хүртэл холбоотой байдаг гэнэ. Түүнээс “...Өөрт чинь Итгэлт баянтай төстэй зүйл байсан уу” гэж асуухад “Намайг 100 хувь эвдсэн дүр. Хэрэв ах нь Итгэлт баян шиг байсан бол шал өөр баян тансаг амьдарч байх байсан юм” гээд инээв.
Ч.Гантулга