Тэртээ 1977 онд дэлхийгээс хөөргөсөн “Voyager” хөлөгт хоёр ширхэг “Алтан хуурцаг” бий. Энэхүү хуурцаг дээр дэлхийн чимээ, дэлхий дээр амьдрал бий гэдгийг илтгэх өөр бусад чимээ бөгөөд дүрс зургууд байгаа аж.
Voyager хөлөг өдгөө Бархасбадь, Санчир, Далай ван, Тэнгэрийн ван гаригуудыг өнгөрөн задгай сансрын уудам тийш орь ганцаар нисэж яваа. Харин дотор нь байгаа хоёр алтан хуурцаг харийн амьдралыг нааш чиглүүлэх үүрэгтэй.
Нэрт сансар судлаач Карл Саганы хэлснээр “Энэ хоёр алтан хуурцгийг тайлж сонсож чадах иргэншил яаж ч бодсон биднээс илүү хөгжилтэй нэгэн байх нь гарцаагүй. Биднээс дорой хөгжилтэй нэгэн тайлж сонсож чадахгүй. Магадгүй харийн амьдрал биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт ирээдүйн хүн төрөлхтөн олж сонсох биз ээ” гэжээ.
Манай нарнаас 18,2 тэрбум километр буюу 0,002 гэрлийн жилийн зайд нисэж яваа Voyager хөлгийн жин 721,9 кг. Хэдийгээр нэг хүний хувьд аварга том хэмжээтэй ч “Сансар огторгуй” хэмээх асар том далайд энэ хөлөг бол зүгээр л нэг лонхтой захидал юм.
Хэн нэгэн үүнийг олох магадлал хэдэн мянгад ганц хэдий ч хүн төрөлхтөн бид борооны чимээ, эх хүүхдийн чимээ, зүрхний цохилт гээд олон зүйлсийг дээрх хуурцгуудад бичин илгээсэн аж.