Хиймэл оюун ухаант робот зэвсэг гэдэг хүн төрөлхтөнд маш том аюул гэж олон хүн анхааруулж байна. Ирээдүйн амьдралын хүрээлэн байгууллагаас НҮБ-д хандан нээлттэй захидал бичжээ. Харин захидлын дор Элон Маск, Стивен Хокинг тэргүүтэй хүмүүсийн гарын үсэг бий.
Тэр чинь кино, энэ чинь амьдрал
Хүний оролцоо, зааварчилгаагүйгээр дурын байгаа устгах чадалтай робот зэвсэг гэдэг “Маргаашийн Калашников” болно гэж тэд үзэж байна. Саяхан интернетэд тавигдсан нэгэн бичлэгт дөрвөн сэнст дрон онгоцонд буу бэхлэн, галлаж байгааг харуулжээ.
Алуурчин роботуудыг эсэргүүцэгчид энэхүү дроныг жишээ болгон авсан бөгөөд энэ технологийн хөгжил өндөрт хүрэхэд хэдэн арав биш хэдхэн жил л хэрэгтэй гэсэн юм.
Нэг талаас дайн тулаанд ийм зэвсэг ашиглана гэдэг амь эрсдэх хүний тоог буруулах боловч эргээд маш том аюул болж болно. Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн аймшигтай зэвсэг болох Цөмийн зэвсгээс ч аюултай эд.
- Алуурчин роботууд Асуудал болж эхэллээ нийтлэлийг эндээс -
Учир нь цөмийн зэвсгийг бүтээхээс ялгаатай нь бүрэн автомат алуурчин робот бүтээхэд олдоц муутай түүхий эд шаардлагагүй, өндөр өртөг байхгүй, батлан хамгаалахын салбарт олноор үйлдвэрлэх бүрэн боломжтой аж.
- Буу суурилуулсан дрон онгоц -
Ингээд олноор нь үйлдвэрлэсний дараа хар зах дээр худалдаанд гарч, алан хядагчид, дарангуйлагчдын гарт нэг л мэдэхэд очно. Калашниковыг батлан хамгаалах салбарт ашиглаж байхад ямар байсан тэр үеийг туулж, эцэст нь өнөөдөр алан хядагчдын “бэлгэ тэмдэг” болсонтой адил алуурчин роботууд тэдний хэрэгсэл болох юм.
Харин алуурчин роботуудад хиймэл оюун ухаан суулгасан цагт алан хядагчид болон энгийн иргэд гэж ялгагдахгүй, хүн төрөлхтний эсрэг том аюул нүүрлэх магадлалтай.
Тэгээд ч Терминатор гэдэг кинон дээрх шиг хүмүүс нэгэнт барьц алдсан хиймэл оюун ухаант роботуудыг зогсоож дийлнэ гэж байхгүй. Тэр чинь кино, энэ чинь амьдрал.