Вирүст хепатит нь элгийг гэмтээдэг, хоорондоо адилгүй хэд хэдэн төрлийн вирүсээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм.
Одоогоор элэгний үрэвсэл үүсгэдэг есөн төрлийн /A,B,C,D,E,F,G,TT/ вирүс байгааг тогтоогоод байна. Эдгээрээс манай оронд A,B,C,D вирүсийн халдварууд зонхилон тохиолддог.
Дэлхий дахинд С вирүст хепатитын халдвартай 130-170 сая хүн амьдардаг ба жил бүр 3-4 сая хүн шинээр халдвар авч, 350-500 мянган хүн уг вирүсийн хамааралтай өвчнөөр нас бардаг байна.
Манай улсын хувьд нийт хүн амын 10-15 хувь нь С вирүст хепатитын халдвартай байна.
Халдвар дамжих замууд:
- Эхээс хүүхдэд
Халдвартай эхээс хүүхэд төрөх үед халдвар дамжих боломжтой
Цусаар
Сахлын хутга, шүдний сойз гэх мэт хувийн хэрэгслийг дамжуулан хэрэглэх
- Бүрэн ариутгаагүй бохирлогдсон зүү тариур эмнэлгийн багаж хэрэгслийг хэрэглэх, хатгалтанд өртөх
- Арьс цоолох, зүү эмчилгээ, шивээсний зүүг ариутгахгүйгээр дахин хэрэглэх
- Шинжилгээгүй цус цусан бүтээгдэхүүн хэрэглэх
Хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар
Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох
Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Халдвар авсан хүмүүсийн /10 хувь орчим/ өвчин анх эхлэхдээ шинж тэмдэггүй, хөнгөн байдаг боловч ихэнх тохиолдолд /50-80 хувь/ архагшдаг.
Архаг халдвартай хүмүүсийн бараг тал хувийнх нь өвчин эцэстээ элэгний хатуурал, элэгний хавдарт шилждэг.
Гол илрэх шинж тэмдэг
- Арьс, салст шарлах
- Ядарч сульдах, халуурах
- Хоолонд дургүй болох
- Огих бөөлжих
- Хэвлийгээр өвдөх
- Шээс өтгөрөх
Халдвартай байх үе хэзээ вэ?
Өвчний шинж тэмдэг эхлэхээс нэг долоо хоногийн өмнөөс эхэлж тодорхойгүй хугацаагаар үргэлжилдэг
Хэн эрсдэлтэй вэ?
- Эмч эмнэлгийн ажилтнууд
- Судсаар эм тариа, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс
- Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлдэг хүмүүс
- Цус шүүлгэх аппаратаар эмчлүүлдэг өвчтөнүүд
- Бэлгийн олон хавьтагчтай хүмүүс
- С вирүсийн халдвартай эхээс төрж байгаа нярай
- Чих цоолуулах, шивээс хийлгэх, гоо сайхны мэс ажилбар хийлгэх, эрсдэлтэй хатгалтанд өртсөн хүмүүс
Халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Шаардлагагүй тариа, эрсдэлтэй хатгалтаас зайлсхийх
- Шинжилгээгээр аюулгүй нь баталгаажсан цус цусан бүтээгдэхүүн хэрэглэх
- Эмнэлгийн багаж хэрэгслийг ариутгах, аль болох нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэх
- Арьс салст гэмтээдэг хувийн эд зүйлсийг дамжуулан хэрэглэхгүй байх
- Бэлгийн тогтмол хавьтагчтай байх, хамгаалалтгүй бэлгийн харьцаанаас татгалзах
- Арьс цоолох, шивээс хийлгэх зэргээр арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх
Та вирүст хепатитын халдвараас сэргийлж, эрт оношлуулж эмчлүүлснээр хүндрэлээс сэргийлэх боломжтой.