Нью-Йорк хотын амбан захирагч Эндрю Куомо Нэгдсэн Улсын хамгийн завгүй нисэх буудлуудын нэг Ла Гуардияг бүрэн шинэчлэх болсон талаар албан ёсоор мэдэгдлээ.
Нэгдсэн Улсын дэд ерөнхийлөгч Жо Байден өмнө нь тус нисэх буудлыг “гуравдагч ертөнцийн орнуудтай” зүйрлэж байсан бөгөөд даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Миний хэлсэн бүхэн үнэн. Гэхдээ буруу зүйлийг аль болох зөв тийш нь эргүүлэхийг хүссэнд л учир бий” гэсэн байна.
Бүрэн шинэчлэгдсэнээр тус нисэх буудлын үйл ажиллагаа явуулах талбай хоёр дахин нэмэгдэх гэнэ. Мөн шинэчлэлийн хүрээнд 3.2 км үргэлжлэх таксины буудалтай болох юм байна.
Ла Гуардия нисэх буудлын шинэчлэлийн ажил ирэх онд эхлэхээр товлогдсон бөгөөд 2019 онд нисэх буудлын эхний ээлжийн хэсэг зорчигчдод нээлттэй болох гэнэ. Тус нисэх буудлын шинэчлэн завсарлалт 4 тэрбум ам.долларт хийгдэх бөгөөд зардлын зарим хэсгийг “Delta Airlines” гаргах юм байна.