Дэлхийн хамгийн хүчирхэг 900 компанийн нэг болохын тулд Хятадын нэгэн компани ердөө жил гаруй хугацааг зарцуулжээ. Өнгөрсөн хугацаанд дэлхий даяар 1,5 сая ширхэг бүтээгдэхүүн борлуулсан OnePlus компанийн бүтээгдэхүүнийг өдгөө зөвхөн БНХАУ биш хилийн чанад дахь орнууд ихээр сонирхож байна.
Үнийн хувьд 329-389 ам. доллар бөгөөд худалдан авахыг хүссэн хүн ЭНЭ хаягаар орж бүртгүүлэх ёстой
Гүйцэтгэх захирал Пете Лаугийн хэлснээр өнгөрсөн арваннэгдүгээр сард компанийн борлуулалтын 50 хувийг БНХАУ, үлдсэн 50 хувийг гадны орнууд эзэлж байсан бол одоо энэ тоо 30/70 хувь болжээ.
Зарим талаар БНХАУ-ын зах зээлд маш олон өрсөлдөгчид эрчимтэй өсөж, дэвшиж байгаа учир эх орондоо борлуулалт нь буурсан байж болох ч компани үүнд төдий л санаа зовохгүй байгаа.
Харин тэд Барууны зах зээл, түүнчлэн Энэтхэг гэх тэрбум гаруй хүн амтай зах зээлийг онилж байгаа юм. Ямар ч байсан Xiaomi-гийн араас хүч түрэн гарч ирж байгаа Хятадын компани өнөөдөр OnePlus 2 утсаа албан ёсоор танилцууллаа.
Танилцуулга нь бусад технологийн компаниудынхаас эрс ялгаатай нь VR технологид суурилсан байсан юм. Дурын хэрэглэгч өөрийн утсан дээр ЭНЭ холбоосоор орж аппликейшнийг татаж аваад танилцуулга бичлэгийг бүрэн эхээр нь үзэж болно.
Гэхдээ таны утас Андроид 4,1 ба түүнээс дээш үйлдлийн системтэй байх ёстой. Компани энэ сарын 31-нд дэлхий даяар есөн шинэ дэлгүүр нээх бөгөөд Энэтхэгт хоёр, Европт дөрөв, АНУ-д хоёр, Индонезид нэг дэлгүүр нээх юм байна.
Харин өнөөдөр Шанхайд нэг дэлгүүр нээж байгаа нь БНХАУ-д хоёр дахь нь болж байгаа аж. OnePlus өнөөдрийн танилцуулгад зориулан тусгай Cardboard борлуулсан ч гэсэн өөрсдийгөө VR төхөөрөмжийн зах зээлд орох гэж төлөвлөөгүй байгаа гэдгээ тодорхой илэрхийлсэн юм.
Cyanogen-ээс өрх тусгаарласны дараа OnePlus зөвхөн утас үйлдвэрлэгч биш давхар программ хангамж хөгжүүлэгч болсон билээ. Тэдний хөгжүүлсэн OxygenOS болон Хятад хэрэглэгчдэд тусгайлан зориулсан H2OS үйлдлийн системүүд хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцдэг.
OnePlus 2 утасны тухай товчхон танилцуулахад 5,5 инчийн 1080 пиксел дэлгэцтэй, Qualcomm Snapdragon 810 процессор, 16GB багтаамжтай 3GB RAM-тай эсвэл 64GB багтаамжтай 4GB RAM-тай хувилбарууд бий.
Үндсэн камер нь 13 мегапикселийн тогтворжуулагчтай бол урд талын камер нь селфи авахад тохиромжтой 5 мегапикселийн камер. Үнийн хувьд 329-389 ам. доллар бөгөөд худалдан авахыг хүссэн хүн ЭНЭ хаягаар орж бүртгүүлэх ёстой.
Бүртгүүлсний дараа хэзээ нэгэн цагт танд урилга ирж худалдан авах эрхтэй болно. Харин өнгөрсөн жил гарсан анхны загварыг нь та ЭНДЭЭС 249 ам. доллароор ямар нэгэн урилгагүйгээр худалдан авч болох юм.