Москвагийн биржэд өчигдөр /07.29/ рублийн ханш унаж, рублийн доллартай харьцах ханш 60, харин нэг евро 66 рубльд хүрчээ. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш еврогийн ханш ийнхүү өсөөгүй байна.
ОХУ-ын төв банк ам.долларын өнөөдрийн албан ёсны ханшийг 60.22 рублиэр тогтоов. Харин нэг еврогийн албан ёсны ханш 1.54 рублиэр өссөн бөгөөд Төв банкнаас 66,63 рублиэр тогтоожээ.
Рублийн ханш ийнхүү унах болсныг шинжээчид газрын тосны үнийн уналт болон Эх газрын Хятадын хөрөнгийн биржийн гол индекс болох “Shanghai Composite” даваа гарагт арилжаагаа 8.5 хувийн уналттай хаасантай холбон тайлбарлаж байна.
Хятадын Засгийн газар хувьцааны арилжаагаа энэ сарын 27-нд гэнэт зогсоосон нь зах зээлд цочрол үүсэх шалтгаан болсон гэж шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС