-Монголд ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн баярын хурал боллоо-
1990 оны долдугаар сарын 29. Өнөөдөр Монгол анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн өдөр. Монголын ард түмэн ардчилсан сонголт хийсэн энэ түүхэн өдөрт зориулсан баярын олон улсын хүндэтгэлийн хурал Шангри-Ла зочид буудалд болж байна. Энэ хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүдээс гадна гадаадын 50 гаруй хүндэт зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм.
Уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөтлөн явууллаа. Баярын хуралд оролцох урилга хүлээн авсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч ноён Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд ноён Раживардхан Сингх Ратхор, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Сюзан Торнтон, Унгар Улсын Парламентын дэд дарга ноён Янош Латорцай, БНСУ-ын Ерөнхийлөгч асан ноён Ли Мен Бак, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаева, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ив Летерм, Японы Ерөнхий сайдын бие төлөөлөгч Цүтомо Такэбе нар хүрэлцэн иржээ.
Монголын ард түмний хийсэн шинэ ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерээс эхлээд дэлхийн олон улс орны төрийн тэргүүн, удирдагчид баярын мэндчилгээ илгээснийг хуралд оролцогчдод танилцуулсан.
Үүнд Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Швейцарийн Холбооны Улсын дэд Ерөнхийлөгч Йохан Шнайдер Амман, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Мьянмарын Холбооны Бүгд найрамдах Улсын Үндэсний ардчилсан лигийн тэргүүн Ан Сан Сү Чи нар энэхүү хуралд чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн юм.
Хүндэтгэлийн хурлын эхэнд 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалын удирдагчдын нэг, 1990 оны АИХ-ын Сонгуулийн 427 дугаар тойргийн депутатаар сонгогдсноос хойш Монголын улс төрийн амьдралд тасралтгүй оролцож ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлсэн юм. Төрийн тэргүүний хэлсэн үгийг товчлон хүргэе.
Ц.Элбэгдорж: Монголын ардчилал өөрийгөө шинэчлэх, сайжруулах хангалттай чадвар, дотоод хүчтэй болсон
Ц.Элбэгдорж: Өнөөдөр бид Монгол Улсад 25 жилийн өмнө болсон түүхэн үйл явдлын тухай дурсан ярилцахаар цуглараад байна. Юуны өмнө Монголын ард түмний хийсэн түүхэн, шинэ, ардчилсан сонголтын ойн чин сэтгэлийн мэндчилгээ ирүүлсэн эрхэм хүмүүст гүн талархлаа илэрхийлье.
Өнөөдрөөс 25 жилийн өмнө болсон түүхэн үйл явдалтай холбогдуулан гурван дүгнэлтийг хэлье.
НЭГ. Өнөөдрөөс 25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль бол Монголын ард түмний өөрсдийнх нь хийсэн түүхэн сонголт байсан. Монголчуудыг хэн ч энэ сонголтыг хий, энэ сонгуульд оролц гэж албадаагүй, шахаагүй юм. Монголын ард түмэн өөрсдийг нь төрд төлөөлөх элч төлөөлөгчдөө анх удаа, бүх нийтээрээ, бүрэн эрхээ эдлэн сонгосон.
Энд товчхон нэг жишээ дурдъя. Тэртээ 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон сонгуульд 430 суудалд нийтдээ 2413 хүн өрсөлдсөн байдаг. Тус сонгуульд манай улсын нийт сонгогчдын 98 хувь нь оролцож саналаа өгсөн. Энэ ирцээс харахад энэхүү сонгууль нь Монголчууд бүх нийтээр оролцсон, анхны ардчилсан, чөлөөт сонгууль байсан.
Энэхүү сонгуулийг тухайн цаг үеэс дөрвөн жилийн өмнө буюу 1986 онд болсон сонгуультай харьцуулъя. Тухайн 1986 оны сонгуульд 370 суудалд 370 нэр дэвшигч өрсөлдсөн. Эдгээр нэр дэвшигчид бүгдээрээ 99.9 хувийн саналаар сонгогдсон байдаг.
ХОЁР. Өмнө нь өөрийн эрхээр, нам төрөөс тусдаа амьдарч чадна гэж үздэг хүмүүсийн тоо Монголчуудын ярьдгаар гарын таван хуруунд багтахаар хэмжээнд байсан. Харин одоо төр засгийн, аль нэг намын оролцоогүйгээр амьдралаа аваад явж, зохион байгуулж чаддаг хувь хүн, айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт юм.
Ер нь Монголын хөгжлийн философи нь Монгол хүн бүрэн эрхтэй, Монгол хүн бүхэн амьдралаа авч явах чадалтай байхад оршино гэж би үздэг.
ГУРАВ. Монголын ардчилал бол бүс нутагтаа сүүлийн 25 жилд гарсан түүхэн онцлог үйл явдал. Монголын ардчилал бол зөвхөн Монголын ард түмний нэг удаагийн чөлөөт сонголтын үр дүн төдий биш юм. Энэ бол аливаа ард түмэн бүрэн эрхээ эдэлж, өөрийн сонгосон замаараа хөгжиж дэвжих эрхтэй, боломжтой гэдгийг харуулж байгаа бодит нотолгоо, амьд үйл явц юм. Үүгээр ч барахгүй Монголын ардчилал өөрийгөө шинэчлэх, сайжруулах хангалттай чадвар, дотоод хүчтэй болж чадсан.
Бид өнгөрсөн 25 жилд алдсанаа засч, амжилтаа ахиулан, иргэдийнхээ эрх, бүтээлч оролцоонд түшиглэн улам бүр урагш хөгжин дэвшинэ гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.
Хурлын эрхэм дарга,
Эрхэм нөхөд өө,
Цаашид анхаарах шаардлагатай гурван зүйл хэлээд үгээ өндөрлөе.
НЭГ. Монголын ардчиллын хөгжил дэвшил, зөвхөн монголчуудаас өөрсдөөс нь шалтгаална. Монголчууд яах гэж энэ сонголтыг хийсэн юм бэ? Жаргавал өөрийн эрхээр жаргая, зовбол өөрийн эрхэнд зовъё гэж энэ түүхэн сонголтыг хийсэн. Өнөөдөр хүндрэл бэрхшээлтэй асуудал олон бий. Энэ бүх бэрхшээлийг даван туулж цааш амьдаръя гэж энэ түүхэн сонголтыг хийсэн. Үүнээс гадна өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүндрэл, бэрхшээл, сорилт олонтаа тохиолдсон. Цаашид ч тохиолдох нь гарцаагүй юм.
Гэхдээ хэцүү цагт, хэцүү шийдлийн өмнө Монголын ард түмэн, Монголын улс төрийн хүчнүүд, ардчиллын төлөө хамтран зүтгэгчид нэгдэж чаддаг юм гэдгийг сүүлийн 25 жилийн түүх харуулсан. Хэцүү шийдвэрийг Монголчууд бид хамтран хэлэлцээд цааш явж чадна гэдэгт итгэлтэй байна.
ХОЁР. Өөр нэг анхаарах хэрэгтэй зүйл байна. Фашизмыг дарж, дайныг төгсгөсөн тухай ярилцаж, үүний ойг сүр дуулиантай тэмдэглэдэг. Гэвч тухайн үйл явц чухам ямар нөхцөлд бий болсон юм, фашизм гэдэг тэр үзэгдэл хэрхэн өрнөсөн юм гэдгийг бид онцгой анхаардаггүй. Үүнийг бид анхаарах нь зүйтэй гэж боддог. Өнөөдөр дэлхий нийтэд терроризмын аюул нүүрлэж байна, терроризмтэй тэмцэж байна, терроризмыг дарж байна гэж ярих болсон. Гэвч энэ бүхэн ямар нөхцөлд бий болж байна, үүний үзэл санаа хэрхэн бүрэлдэж байна вэ гэдгийг бид онцгой анхаарах ёстой.
Бид коммунист дэглэмийг унагаж, ардчилсан нийгэм байгуулсан тухай ярьдаг. Гэтэл энэ коммунизмын үзэл чухам ямар орчинд бий болсон юм, хэрхэн дэлгэрсэн юм бэ гэдгийг бид анхаарах ёстой. Үүнийг мартаж болохгүй.
ГУРАВ. Ардчилал гэдэг нь зөвхөн нэг удаагийн сонголтоор бүтдэг зүйл биш. Энэ бол үйл явц юм. Үйл явц дотроо хэцүү, зовлонтой үйл явц юм. Бид хэцүү замыг сонгож аваад явж байгаа. Монголчууд бид хэрэв хэцүү, зовлонтой замаар явбал үүний цаана сайн сайхан байдаг гэдэгт итгэдэг. Ийм учраас бид өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлан ардчиллыг сонгосон юм.
Бид бол ардчиллыг хүний амьдралтай, хүнтэй адилхан зүйл гэж боддог. Энэ бол хүний л хийсэн сонголт, хүн оролцож бүтээдэг үйл явц юм. Тийм учраас бид ардчиллын төлөө өдөр тутам хичээн зүтгэж, ардчиллаа тордох хэрэгтэй. Бид ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй. Ардчиллыг байгаа дээр нь тордож арчлах хэрэгтэй. Алга болчихсон хойно нь хэчнээн сайн, зөв юм байсан тухай яриад хэрэггүй. Үүнийг их өндөр үнэ цэнээр дахин бий болгоно.
Төгсгөлд нь өөрийн бүрэн эрхээ эдэлж, ардчилсан сонголтоо хийн, ардчиллаа өлгийдөн авч, өдий зэрэгтэй өсгөж тордон авч яваа Монголын ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Их баярлалаа.
Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди, Японы Ерөнхий сайд Ш.Абэ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Мьянмарын улстөрч, Нобелийн шагналт, хатагтай Ан Сан Су Чи зэрэг хүндтэй хүмүүсийн илгээсэн халуун дотно үгтэй видео мэндчилгээг төлөөлөгчдөд үзүүллээ.
НАРИНДРА МОДИ: Та нар бол дэлхийд гялалзан бадарч буй ардчиллын гэрэл гэгээ
Н.Моди: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та бүхэнд ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулж халуун баяр хүргэж байна. Монголын ард түмэн та бүхэнд 1.2 тэрбум хүний мэндчилгээ, халуун баяр хүргэж байна. Та нар бол дэлхийд гялалзан бадарч буй ардчиллын гэрэл гэгээ.
Одоо та нар аугаа их нөөц баялагтаа тулгуурлан улс орноо хөгжүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард миний УБ-т хийсэн мартагдашгүй айлчлалын үеэр Монголын уламжлалт соёл, зочломтгой найрсаг чанарыг би бишрэн хүндэтгэж явдаг. Одоо Та бид түншлэлийн өндөр шинэ зам дээр байна. Ардчилал, буддизмыг нөхцөлдүүлсэн Монгол Энэтхэгийн харилцаа хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлнэ гэж итгэж байна.
Ш.АБЭ: Ц.Элбэгдорж нарын залуус Ардчилсан хувьсгалыг оготнын хамраас ч цус гаргалгүй хийж чадсан
Ш.Абэ: Сайн байцгаана уу. Анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа Монголчууд та бүхэндээ Японы ард түмнийг төлөөлөн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Тухайн үед Ерөнхийлөгч Элбэгдорж нарын залуус Ардчилсан хувьсгалыг эхлүүлэн оготнын хамраас ч цус гаргалгүй энэ хувьсгалыг хийж чадсан. 2013 онд танай улсад айлчлах үеэрээ гаргасан “Эрч” санаачилгын хүрээнд, энэ онд хоёр улсын Засгийн газар Эдийн засгийн түншлэлийн гэрээ хийлээ. Бидний уламжлалт хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжин хөгжиж буйд баяртай байна.
Баярын хуралд оролцож буй зочдын сэтгэгдэл, дурсамжийг хүргэж байна.
П.ОЧИРБАТ: Энэ бол хамгийн шударга, цэвэр ариун сонгууль болсон
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат: Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг ийнхүү олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаад би талархаж байна. Өөрсөө ирж амжаагүй ч бие төлөөлөгчөө илгээсэн, халуун дотно үгтэй мэндчилгээ илгээсэн дэлхийн улс орны тэргүүнүүдэд талархал илэрхийлье. Анхны ардчилсан сонгуультай холбогдсон зарим нэг дурсамжийг хэлье үү гэж бодлоо.
1990 оны тавдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн шинэчлэлийг баталсан. Хоёр дахь нь Ардчилсан сонгуулийн тухай хууль, гурав дахь нь намын тухай хууль. Энэ бүх эрхзүйн үндэс бол анхны ардчилсан сонгууль явуулах хууль эрх зүйн баттай эх сурвалж.
Намууд анхны сонгуульд жигд оролцох тал лээд эргэлзээ гарч, зарим нам тэгш эрхтэй оролцох бололцоо хангагдаагүй байна. Тиймээс энэ сонгуулийг хойшлуулах хэрэгтэй гэсэн санаа гарсан. Ардчиллын гол зарчим бол олон ургальч үзлийг уралдуулан, жигд оролцох нь чухал байсан. Үүнийг зохицуулах үргийг би хүлээсэн.
Яагаад эргэлзээ тээнэгэлзээ гарав. Хамтдаа яръя гэсэн. Тэгээд Төрийн ордонд улс төрийн намуудын удирдлагуудыг урьж цугаараа ярилаа. Ярьсаар байгаад эцэст нь сонгуулиа хийе. Бүх намууд оролцъё. Харин сонгуулийг зургаа биш, долдугаар сард хийе гэсэн. Ингээд Ерөнхийлөгчийн зарлиг гарч, сонгуулийг долдугаар сарын 29-ний өдөр товлосон.
Энэ бол Монголын ардчилал зөвшилцлөлийн ардчилал болсныг илтгэх тод жишээ. Энэ бол хамгийн шударга, цэвэр ариун сонгууль болсон. Үүнээс хойш ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг тус бүр зургаан удаа хийлээ.
Бид сайн сайхнаа ярихын хажуугаар ахмад хүний хувьд шүүмжлэлтэй санаагаа хэлье гэж бодлоо. Иргэлдийн сонгуулийн идэвх яагаад буураад байна гэхээр улс төрчид бүтэх бүтэхгүй их амлалт өгдөг. Тэр амлалтдаа хүрэх гэж асар их мөнгө төлөвлөж, эдийн засгаа хүндрүүлдэг.
Бас сонгуулийн үеэр санал худалдаж авах сөрөг тал ажиглагдаад байна. Дараа нь сонгуульд суудал авсан хүн өөрийнхөө төлөөллийг төрийн албанд оруулах гэдэг байдал замаа алдлаа. Ингээд энэ төр чинь данхайгаад, улам чадамжгүй болоод байна. Ерөнхий Ц.Элбэгдорж данхар төрөөс ухаалаг төрд шилжих санаачилга гаргасан.
Авлига хэрээс хэтэрсэн. Биднийг сонгуульд оролцож байхад өгөх ч юм байгаагүй. Авдаг хүн ч байсангүй. Сонгууль бүхэн 1990 оны сонгууль шиг цэвэр ариун байгаасай. Анхны
Монголын ардчилсан сонгууль ямагт цэвэр ариун байж, одоогийн ардчиллын хүрсэн түвшнийг илүү амжилтад хүргэж, эдийн засгийн ардчилалд хүргэхийг одоогийн төрийн түшээдээс хүсэж байна.
Р.И.Отунбаева: Монгол Улс Азийн бар болон хөгжих орон гэж харж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар хуралд оролцож буй Киргиз Улсын Ерөнхийлөгч асан Р.И.Отунбаева: Би анх 1990 онд Монголд ажлын айлчлал хийж байсан. Тэр үед Сүхбаатарын талбайд олон гэр барьсан байсан. Ардчилсан хувьсгалын үр дүнд байгуулагдсан борооны дараах мөөг шиг улстөрийн намууд байгуулагдсан байлаа.
Гэрүүдээр ороход хүмүүс улс орныхоо ирээдүйг хэрхэн харж байгаагаа сурталчилж байсан. Хуучин тогтолцоогоор урагш явахгүй нь ээ гэдэг нь тэдний ярианаас тодорхой харагдаж байлаа. Монгол Улс дэлхийн өөрчлөлтөд чухал хувь нэмэр оруулсан орон гэж би боддог. Гурван жилийн өмнө Монголд ирээд, 1990 оныхтой харьцуулахад танихын аргагүй болсныг харж байлаа. Монгол Улс Азийн бар болон хөгжих орон гэж харж байна.
Ш.Дамбийжанцан: Монгол хоёрхон улиралтай болж байгаа нь малчин бидэнд хамгийн их мэдэгдэж байна
Булган аймгийн Баян-Агт сумын малчин Ш.Дамбийжанцан: Хүндэт зочид Та бүхэндээ Монголд ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Би 16 наснаасаа өнөөг хүртэл 51 жил мал маллаж байна. Дөрөвдүгээр ангийн боловсролтой.
Өнгөрсөн 50 жилийн ажлаа эргэн харахад 25 жилд нь нэгдлийн мал маллаж, 100 гаруй төгрөгийн цалинтай ажилласан. Нэгдэл тард ардчилсан нийгэмд шилжихэд 100-гаад мал тусгаарлаж авсан.
Малаа өсгөн үржүүлсээр малын тоогоо 3000-д хүргэж байлаа. Анх таван шараа зарж, “УАЗ-51” машин аваад малын буян, ардчиллын буян гэж их баярлаж байсан.
Энэ нийгэмд хүн юу хэлж, юу сэтгэснээ хийх боломжтой сайхан цаг гэж бодож байдаг. Өнөөдөр бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд бэлчээрийн даац багадаж байна. Хавар намар нь өвөл зунаа хавчаад, хоёрхон улиралтай болж байгаа нь малчин бидэнд хамгийн их мэдэгдэж байна. Тиймээс малын тоог өсгөхийг эрмэлзэхээс илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх чиглэлээр түлхүү ажиллах цаг болжээ.
Б.Дэлгэрмаа: УБХ шөнийн 03.00 цаг хүртэл ажиллах нь хэвийн ажлын цаг шиг болсон байлаа
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа: 1990-1992 онд би Улсын бага хурлын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөхөөр ажиллаж байсан. Г.Совд багшийнхаа сонгуулийн багт ажилласан. Тэр үед АИХ-д ес, Улсын бага хуралд хоёрхон эмэгтэй гишүүн сонгогдсоны нэг нь байлаа. Гайхалтай сайхан сонгууль болсон.
Захиргаадалтын улс төрийн дэглэмээс олон намын тогтолцоонд шилжсэн Парламентийн сонгууль байв. УБХ шөнийн 03.00 цаг хүртэл ажиллах нь хэвийн ажлын цаг шиг болсон байсан. Тухайн үед банк, гааль, татварын болон Үндсэн хууль гэх мэт гол гол хуулиудыг баталсан. Б.Чимэд гуай УБХ-ын нарийн бичгийн дарга. Би М.Энхсайхан даргын зөвлөхөөр ажиллаж байлаа.
Намайг хуулийн төсөл боловсруулахад Чимэд гуай чиний төслийг хүлээн авахгүй. Би 30 жил Их сургуульд багшилсан хүн гэнэ. Тэгэхэд нь М.Энхсайхан дарга “Та яагаад УБХ-ын зөвлөх Дэлгэрмаагийн үгийг сонсохгүй байгаа юм бэ. Одоо таны явж ирсэн хуучин нийгэм үеэ өнгөрөөсөн. Бид бүгдээрээ сурах бичиг бариад шинээр суралцаж байна” гэж хэлж билээ. Бид өнөөдөр өнгөрсөн 25 жилийн ажлаа дүгнэж, дараагийн 25 жилд юу хийх алсын хараагаа тодорхойлох цаг ирсэн.
Очирбат: Өнөөгийн ардчилалд засах залруулах зүйл нэлээд байна
Намын төв хорооны дарга байсан Очирбат: Энэ сонгууль яаж бэлтгэгдсэн гэдэг талаар хэдэн үг хэлье. Тухайн үед АИХ-ын тэргүүлэгчдийн газрын аппаратад би ажиллаж байсан. АИХ-ын тэргүүлэгчдийн хуулийн төсөл. Энэ бол манай намын гишүүд байсан.
Энэ улсуудын гавьяа зүтгэлийг мартаж болохгүй. Үндсэн хуулийн шинэчлэлийн тухай Ж.Батмөнх даргын үеэс 1988 онд яригдаж эхэлсэн. Батмөнх дарга ардчиллын үзэл баримтлалыг шингээсэн Үндсэн хууль байх ёстой гэсэн санаагаа хэлж байсан.
Тийм учраас ардчилсан сонгуульд бэлтгэх бэлтгэл хангаж, гол ачааг нь үүрсэн хүмүүс хуучин МАХН-ын гишүүд. Үүнийг өнөөдрийн хурал дээр дурдахгүй байна. Би үүнийг цохон тэмдэглэмээр байна. Тухайн үед ардчилсан сонголт хийх шаардлагатай байсан, хийсэн. Гэхдээ өнөөгийн ардчилалд засах залруулах зүйл нэлээд байна.
Б.Чадраабал: Би бизнес эрхлэхдээ төрөөс нэг ч тендер авч үзээгүй
“Урьхан санаа” компанийн захирал Б.Чадраабал: Би 1990 онд ажилчны районы арван жилийн сургууль төгссөн. Дараа нь Орост дээд сургуулиа төгсөөд, Батлан хамгаалах яаманд ажиллах болсон. Тэр үед ардчилсан хувьсгал ялж, хүмүүс бужигнаж эхэлсэн. Бидний үеийн залуус олноор гахай үүрч, ганзагын наймаанд явж байлаа.
Тэгээд би даргадаа хэлж, армиас гараад ганзагын наймаанд явж, өөрийн гэсэн байртай боллоо. Солонгост ажиллалаа. Ингээд 1997 онд компаниа байгуулж, Улаанбаатараас Дархан орох замд байдаг “Урьхан” зоогийн газраа нээсэн. Одоо манай компани 130 гаруй ажилтантай, түрээслэгчдээ оруулбал 300 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
Бизнесээ эхэлж байгаа залууст хандаж хэлэхэд өөрөө л хүсэж, мөрөөдөж, зорилготой ажиллаж, уйгагүй хөдөлмөрлөвөл сайхан амьдрах бүрэн боломжтой цаг үед бид амьдарч байна. Өнөөг хүртэл ажиллахдаа би банкны зээлээс өөрөөр төрөөс нэг ч тендер авч үзээгүй, өөрийн хүчээр ажиллаад амжилтад хүрч болдог юм байна.