1990 онд 1.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн эхэн үед 600 сая ам.доллар болтлоо буурч, улмаар 2003 онд эргэн дээрх түвшиндээ хүрсэн байдаг. ҮСХ-ны мэдээллээр 1991 онд гадаадын улс орнуудтай нийт 708 сая ам.долларын худалдаа эрхэлж байсан нь өмнөх оноосоо даруй 2 дахин огцом буурсан дүн болж байжээ.
1990 оноос өмнө тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улс болон Зүүн Европын Социалист чиг баримжаа бүхий цөөн улс орнууд Монгол улсын нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 90 гаруй хувийг бүрдүүлж байсан. Харин энэ систем задран унаснаар гадаад худалдааны бүтцэд өөрчлөлт гарч, энэ нь нийт бараа эргэлт буурах үндсэн шалтгаан болж байсан юм.
Тухайлбал, экспортын зах зээл үгүй болж, импортын том урсгал бий болсноор гадаад худалдааны бүтэц үндсэндээ өөрчлөгдсөн байдаг. Харин 1992 оноос үнийг чөлөөлж, худалдааны хориг саадыг багасгаж, эдийн засгаа тогтворжуулахын тулд санхүү, мөнгөний хатуу бодлогыг явуулж эхэлсэн нь худалдааны салбарт шинэ үеийг авчирсан гэж шинжээчид дүгнэдэг юм.
Улмаар 1998 оноос Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэж, олон талт чөлөөт худалдааг хөгжүүлж эхэлсэн. Тэгвэл хамгийн сүүлийн статистик мэдээллээр буюу 2014 оны эцсийн байдлаар Монгол улс дэлхийн 139 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 11 тэрбум ам.доллар давснаас гадна 5.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон нь түүхэн дээд хэмжээ болсон юм.