БНХАУ-ын эргүүлийн хоёр хөлөг онгоц Зүүн Хятадын тэнгист орших Сенкаку /Дяоюйдао/ арлуудын маргаантай хэсэгт нэвтэрсэн байна. Уг бүс нутгийг Япон улс өөрийн газар нутаг хэмээн тооцдог бөгөөд Хятадын хөлөг онгоц нэвтэрсэн талаарх мэдээллийг Японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ.
Kyodo агентлагийн мэдээлснээр, энэ нь он гарснаас хойш Хятад улсын засгийн газрын хөлөг онгоцнууд Японы газар нутгийн бүс рүү нэвтэрсэн 21 дэх тохиолдол болж байгаа аж.
Эргийн хамгаалалтын албаныхан Японы усан хилийн бүсээс гарахыг Хятадын хөлөг онгоцны багийнханд анхааруулжээ.
Сенкаку арлыг тойрсон газар нутгийн маргаантай асуудал 2012 онд Токио хувийн эзэмшигчдээс нь арлуудыг худалдан авснаа зарласнаас хойш эхэлсэн. Үүнээс хойш Япон, Хятад хоёр улсын харилцаа муудаж байгаа билээ. Японыг эсэргүүцсэн жагсаал цуглаан БНХАУ-д өрнөн, Хятадын хөлөг онгоцнууд маргаантай арлын орчимд эргэлдэн, үе үе эргийн бүс рүү нэвтэрдэг болсон аж.
Эх сурвалж: Kyodo