ДЦС 5 төсөл манай улсын эрчим хүчний салбар дахь хамгийн анхны төр-хувийн хэвшлийн түншлэл. Мөн 1984 оноос хойш анх удаа дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг, томоохон хэмжээний станц барих гэж байна.
Энэ төслийн концесс эзэмшигчид Засгийн газрыг төлөөлж буй байгууллагуудтай Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
ДЦС 5-ыг барих ажлыг олон улсын компаниудаас бүрдсэн дараах консерциум барьж ашиглалтад оруулна. Энэ консерциумд
- Энжие (хуучнаар GDF Suez компани-30 хувийг эзэмшигч),
- Сожиц корпораци (30 хувийг эзэмшигч)
- Поско Энержи (30 хувийг эзэмшигч)
- Ньюком групп (10 хувийг эзэмшигч) тус тус багтаж байна.
Өнөөдөр эдгээр компанийн болон Диспетчерийн үндэсний төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний удирдлагууд гэрээнд гарын үсэг зурлаа.
Ингэснээр нэр дурдсан байгууллагууд ДЦС5-ын үйлдвэрлэсэн эрчим хүчийг бүрэн хэмжээгээр худалдан авах үүрэг хүлээнэ.
Гэрээг үзэглэсэн тул одоо консерциум банкуудад хандан, төслийн санхүүжилтээ (1.5 тэрбум ам.доллар) босгох учиртай. Сүүлийн нэг жилийн хугацаанд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулснаас төслийн зээл болон зээлийн хүү өсөх эрсдэл байгаа аж.
ДЦС 5-ЫН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- Тус бүр нь 150 МВт-ын хүчин чадалтай 3 зуухтай.
- Зуух бүр эргэлдэгч, буцламтгай, давхаргат шаталтат технологитой.
- 450 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай.
- Нийт нүүрснийхээ 70 хувийг Шивээ-Овоо, 30 хувийг Багануурын уурхайгаас худалдан авна.
- Жилдээ 3 сая орчим шоо метр ус хэрэглэнэ. Энэ нь одоо ашиглаж буй технологиос 3 дахин бага ус зарцуулах юм.
- Барилга угсралтын хугацаанд нийт 2700 ажлын байр бий болно.
- Туслан гүйцэтгэгчээр зөвхөн монгол компаниуд ажиллана.
- Барилга угсралтын ажил 4-5 жил үргэлжилнэ.
- 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
- Концессийн гэрээний хугацаа-25 жил
- Урьдчилсан тооцоогоор хөрөнгө оруулагч тал буюу консерциум 15 жилд хөрөнгө оруулалтаа нөхнө.
- Засгийн газраас огт хөрөнгө оруулахгүй.
- Нэг кВт цагийн гарааны үнэ 7 цент. Салхин паркийн нийлүүлдэг эрчим хүчний үнэ 9 цент байна.
- Концессийн гэрээний нөхцөл- Барих, эзэмших, ашиглах, шилжүүлэх
- 2016 оноос бүтээн байгуулалтын ажил өрнөнө.
- Нийслэлийн зүүн хэсэгт буюу Хөлийн голын хөндийд баригдана.
- Газрын хэмжээ 43 га газар
Дээр товч танилцуулсан консерциум ДЦС барих бол Засгийн газар төмөр зам, цахилгаан, дулааны шугам зэрэг дэд бүтцийг барих үүрэгтэй. Тэгэхээр төр хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнд ДЦС 5 босох нь.
КОНСЕРЦИУМЫН ТУХАЙД
ЭНЖИЕ-Дэлхийн хамгийн том бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч групп болох GDF Suez-ийн шинэ нэр юм. Францын компани
СОЖИЦ корпораци-Японы хамгийн том худалдааны корпорациудын нэг юм.
ПОСКО Энержи-Өмнөд Солонгосын хувийн хэвшлийн, хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч
НЬЮКОМ групп-Мэдээлэл харилцаа холбоо, сэргээгдэх эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, барилга болон уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт үйл ажиллагаа явуулдаг.
БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ НЬ ЭЕРЭГ
Хэдийгээр ДЦС 5-д нүүрс шатаан эрчим хүч үйлдвэрлэх ч станцын зуух бүр агаарт хаягдах нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал болон тоосжилтыг бууруулах, ялгарлын хэмжээнд олон улсын стандартад нийцүүлэн хяналт тавих удирдлага, хяналтын системтэй байх юм. Мөн станцад агаарын хөргөлттэй конденсаторын төхөөрөмж суурилуулснаар Монгол Улсад хомсдолтой нөөцөд тооцогддог усны хэрэглээг маш бага хэмжээнд хүргэн бууруулах аж.
Хамгийн том, хамгийн чухал гэрээ болох арилжааны нөхцөлүүдээ тохирсон, Цахилгаан худалдах, худалдан авах гэрээг үзэглэлээ. Бичиг цаасны ажлынхаа 70 хувийг хийчихлээ гэсэн үг.
ДЦС 5-ын барилга усралтын ажил 5 жил үргэлжиллээ гэхэд 2020 онд ашиглалтад орно. Тухайн үед эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн горимын дагуу тогтоодог болно хэмээн найдаж байна гэж Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж онцолсон. Тэрээр дараах мэдээллийг өгсөн юм.
-Бидний одоо ашиглаж буй ДЦС-ууд бүгд нийслэлийн баруун хэсэгт, хоорондоо 2-3 км-ын зайтай байрлаж байна. Нийслэлийн зүүн хэсгийн хэрэглэгчдэд эрчим хүч нийлүүлэхийн тулд цаад тал нь 25 км-ын сүлжээ үүсгэдэг. Энэ нь горимын хувьд хүндрэлтэй. Иймд бодлогоор зүүн хэсэгт барихаар шийдвэрлэсэн. Нийслэлийн засаг даргын захирамж гарч, газрын асуудал бүрэн шийдэгдсэн.
Эрчим хүчний салбарны санхүүжилт одоо ч хүндрэлтэй хэвээр байна. Наанадаж 2019, цаанадаж 2020 онд ДЦС 5 ашиглалтад ороход хэрэглэгчдийн худалдан авах чадвар нэмэгдсэн байна гэж үзэн, гарааны үнийг нэг кВт тутамд 7 цент гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл станц ашиглалтад орох үед энэ үнэ өссөн байж болзошгүй. Бид 7 центийн зардлын бүтцээ эргэж харна.
Дээр танилцуулсан консерциумд багтсан Монголын компани болон Ньюком группын Эрчим хүч, дэд бүтэц захирал Д.Ганхуягтай ярилцлаа.
-2011 онд Засгийн газраас энэ төслийг зарлахад нийт 36 компани сонирхлоо илэрхийлсэн юм. Үүний 10 орчим нь Монголын компани байсан. Төслийн хоёр дахь шатны шалгаруулалтад эвсэл буюу консорциум болж нэгдэн ороход 11 консерциум өрсөлдсөн. Эдгээрт монголын 4 компани багтсан юм. Эцсийн шалгаруулалтад 4 компаниас бүрдсэн манай эвсэл шалгарч үлдсэн. Энэ төслийг амжилттай гүйцэтгэхийн тулд 4-5 гэрээ хийх ёстой. Бид өнөөдөр хамгийн том, хамгийн чухал гэрээ болох арилжааны нөхцөлүүдээ тохирсон, Цахилгаан худалдах, худалдан авах гэрээг үзэглэлээ. Бичиг цаасны ажлынхаа 70 хувийг хийчихлээ гэсэн үг. Удахгүй Дулааны гэрээг байгуулна. Бараг л эцэслэчихсэн. Нүүрс, усны гэрээний хэлцлүүд эхэлж, ахисан түвшинд байна. Гадны хөрөнгө оруулалттай компани учраас газар эзэмшиж болохгүй. ДЦС 5-ын газрыг Эрчим хүчний яам эзэмшин, станц түрээсээр ашиглана. Иймд Газрын гэрээг хялбархан хийчих байх.
ДЦС 5-ын эрчим хүчний эх үүсвэр нь Багануур, Шивээ-Овоо ХК-ийн нүүрс байна. Эдгээр нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтдаг учраас хэлэлцээнд “Эрдэнэс монгол” ч оролцож байна. Өнөөдөр эцэслэсэн гэрээг бид хагас жилийн турш тасралтгүй хэлэлцэн, үзэглэлээ.
Ямар ч мега төслийг санхүүжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Үүнийг дотоодын ямар ч компани гаргаж чадахгүй. Гадны санхүүгийн байгууллагуудад зайлшгүй хандах хэрэгтэй болдог. Гадны хөрөнгө оруулагчид манай улсын хуулийн зохицуулалтууд гэх мэт нарийн ширийнийг мэдэхгүй тул дотоодын, найдвартай компанитай түншлэх сонирхолтой байдаг. Ингэж байж ямар ч том төсөл амжилттай хэрэгждэг.
Эрчим хүчний салбар төрийн зохицуулалт ихтэй, эрсдэл ихтэй салбар. Иймд Эрчим хүчний яамнаас хувийн хөрөнгө оруулалтаар байгуулах эрчим хүчний шинэ эх үүсвэрийн нэг кВт цагийн үнэ 7 центээс багагүй байна гэж заасан байдаг. Энэ дагуу гарааны үнээ тогтжээ.