-Өнөөдөр Монголд анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн өдөр-
БНМАУ 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр АИХ-ын депутатуудын сонгуулийг анх удаа ардчиллын зарчмаар хийж эхэлсэн. 1990 онд явуулсан тэр сонгууль АИХ-ын сүүлчийн, ардчилсан зарчмаар явуулсан анхны сонгууль байлаа.
Сонгуульд Дорнод аймгийн 174 дүгээр тойргоос сонгогдсон депутат, Усны барилга байгууламжийн Монгол Улсын зөвлөх инженер Цэгмидийн Нямтай уулзаж, тухайн үед нийгмийн цоо шинэ үзэгдэл байсан ардчилсан сонгуулийн талаар сэтгэгдэл, дурсамжийг нь сонссон юм.
Ц.Ням гуай тэр үед Баянтүмэн сумын “Баясгалант” хөдөлмөр нэгдлийн дарга байж. Урьд нь АИХ-ын сонгуульд ажлаараа шалгарсан дарга дорго голдуухан хүмүүсийн нэрийг дээрээс гаргаад, сонгуулийн үнэмлэхийг нь өгчихдөг. Нэг тойрогт нэг л хүн нэр дэвшдэг өрсөлдөөнгүй сонгууль болдог байлаа.
Насанд хүрсэн хүн бүр сонгуульд саналаа өгөх үүрэгтэй учир зарим хүн хэнийг сонгож буйгаа ч мэдэхгүй саналаа өгдөг байжээ. Ард түмэн 99.99 хувь сонгуульд саналаа өгдөг захиргаадалтын зарчмыг 1990 оны ардчилсан сонгуулиар халсан юм.
Ц.Ням гуай АИХ-ын сонгуулийн 174 дүгээр тойрогт залуу нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Д.Одбаяртай өрсөлдөн 70 хувийн санал авч, харин Д.Одбаяр 30 хувийн дэмжлэг хүлээж байсан аж. Хоёр нэр дэвшигчид ухуулах хуудас гэж байсангүй. Сонгуулийн сурталчилгааны төсөв мөнгө ч үгүй.
1989 оны арванхоёрдугаар сард Ардчилсан хувьсгалын төлөөх жагсаал боллоо. Дараа нь улс төрийн суулт, өлсгөлөн зарлалаа. Ардчилсан нам, Ардчилсан холбоо байгуулагдаж, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо мэдэгдлээ. Монголд Ардчилсан хувьсгалын үндэс суурь баттай тавигдах үндэс нь дээрх үйл явдлууд болсон билээ.
Ц.Ням гуай АИХ-ын сонгуулийн 174 дүгээр тойрогт залуу нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Д.Одбаяртай өрсөлдөн 70 хувийн санал авч, харин Д.Одбаяр 30 хувийн дэмжлэг хүлээж байсан аж. Хоёр нэр дэвшигчид ухуулах хуудас гэж байсангүй. Сонгуулийн сурталчилгааны төсөв мөнгө ч үгүй. Нэгдлийн даргад улсаас өгсөн УАЗ-469 машинаараа ажлаа амжуулангаа хөдөө, гадаагуур явж хүмүүстэй уулзаж байлаа.
Сонгуулийн хуулиа баталж, анхны ардчилсан сонгуулийг зохион байгуулснаас хойш энэ хууль хэдэнтээ өөрчлөгджээ. “Тэр дундаа 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө уг хуульд оруулсан өөрчлөлтөөр Монгол Улс сонгуулийн холимог системтэй болсон.
76 гишүүний 48 нь тойргуудад нэр дэвшиж, 28 нь ард түмний сонголтоор биш, намын жагсаалтаар сонгогдох боллоо. Энэ 28 гишүүн бол ард түмний дэмжлэг аваагүй, намдаа олон сая төгрөгийн хандив өргөсөн хүмүүс. Өөрөөр хэлбэл олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй УИХ-ын гишүүд.
Миний бодлоор 76 гишүүн бүгд тойрогтоо нэр дэвшдэг байвал зүгээр санагддаг. Хуульд ийм хөнгөн хуумгай өөрчлөлт оруулснаар хувиараа нэр дэвшигчид сонгогдох хандлага нэмэгдэж байна. Өнгөрсөн сонгуулиар гурван бие даагч сонгогдлоо. Дараагийн сонгуулиудад ч бие даагчдын тоо олон болох байх“ хэмээн саналаа хэллээ.
Иргэдийн сонгуулийн идэвх жилээс жилд буурч байгаа нь ч хуулиа ойр ойрхон өөрчилж байгаатай холбоотой. Иргэдийн улстөрчдөд итгэх итгэл суларч байна.
Ардчилсан сонгуулиар сонгогдсон АИХ-ын гишүүд хоёр удаа Улаанбаатарт дуудагдан хуралджээ. Эхний хурлаараа байнгын ажиллагаатай Улсын бага хурлыг (УБХ) байгуулсан бол 1991 оны арваннэгдүгээр сард болсон удаах хурлаараа УБХ-ын боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцжээ. Үндсэн хуулийн төслийг АИХ 88 хоног хэлэлцсэн бөгөөд энэ явцад олон санал санаачилга гарч байсныг АИХ-ын депутатууд дурсан ярьсан байдаг.
Эдгээрээс нэгэн сонирхолтой, хөгжилтэй гэмээр санаачилгыг АИХ-д Сэлэнгэ аймгаас сонгогдсон депутат Гантөмөрийн гаргасныг Ц.Ням гуай дурслаа. Тэрбээр “Депутат Гантөмөр, сүүлийн үед манай охид гадаадын хүнтэй гэр бүл болж байна.
Эрэгтэй, эмэгтэй хүний хүйсийн тэгш харьцаа алдагдлаа. Эмэгтэйчүүд олон боллоо. Тиймээс хоёр эхнэртэй байхыг Үндсэн хуулиараа хуульчлаад өгвөл яасан юм бэ” гэжээ. Тэр санал нь хурлаар яригдаж, санал асуулга явуулахад 77 депутат дэмжсэн байдаг хэмээн сонирхууллаа. Хоёр жилийн хугацаанд ажилласан АИХ, үүргээ УИХ-д шилжүүлжээ.