Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн өдөрт зориулсан зохион байгуулсан хуралд оролцохоор гадаад улс орон, олон улсын байгууллага, хавсран суугаа Элчин сайд, Улаанбаатар хот дахь Дипломат корпусын тэргүүн зэрэг гадаадын олон төлөөлөгч, хүндэт зочид иржээ.
Өнөөдөр үдээс хойш “Чингисийн хүрээ” жуулчны баазад болсон тус ойд зориулсан бэсрэг наадмыг Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон хүндэтгэлийн хуралд оролцсон гадны зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.
Бэсрэг наадмын үеэр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ардын урлагийн тоглолт сонирхууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.