Хэрэв өглөө ажилдаа гарахад гутал чинь эгнэн жагссан цэрэг эрсийн гутал шиг гялалзаж байвал тухайн өдрийг итгэл дүүрэн эхлүүлдэг. Тийм биш гэж үү?
Гэтэл заримдаа гутал тань бохир тослоогүй байвал сэтгэл санаанд тань хэрхэн нөлөөлдөг вэ? Тэгвэл таны гутал хэрхэн гялалзаж байгаа нь заримдаа өөртөө итгэх итгэлд чинь нөлөөлдөг байх нь. Идэвхтэй цэвэрлэгээ, өнгөлгөө хийхэд нэг цаг орчим болдог ч үе бий. Арчилгааны дараа таны гутал гадна талаараа хамгаалалтын бүрхүүлтэй гялалзана. Үнэндээ би өмнө нь хэзээ ч гутлаа тусгай хүчнийхэн шиг гялалзтал тосолж байгаагүй л дээ. Өрөөний минь шинэ найз цэргийн хүн байсан бөгөөд түүнийг цэргийн хүн биш гээд хэлчихвий гэсэн шиг гутал нь үргэлж нүүр харагдах нь холгүй байдаг байв. Би түүнээс үл анзаарагдам суралцаж өдөр бүр хэрхэн гутлаа гялалзуулж цэвэрхэн дэгжин байгааг нь дуурайдаг болов. Эхэндээ би гутлаа цэвэрлэж гялалзуулахад нэлээн хугацаа ордог байсан ч одоо бол өөр шүү.
Хэрэв гутлаа шинэ мэт гялалзтал тослоод өнгөлөөд сурчихвал цэрэгт яваад бохир гуталтайгаасаа болж ямар нэг шийтгэл авахгүй нь мэдээж. Ганц түүнд ч биш эрчүүдийн зэвсгийн нөөцүүдийн нэг яах аргагүй дэгжин гутал. Хэн нэгний хурим, төгсөлтийн арга хэмжээ, хүлээн авалт эсвэл зүгээр л оффисын ажлын нэг өдөр алинд нь ч бай өөрийгөө хэрхэн арчаатай нэгэн бэ гэдгийг хэнд ч шууд ойлгуулна.
Гутлын байнга гялалзуулж өнгөлөх гэхээсээ илүү гутлын арьсыг хамгаалж буй хэрэг юм. Гутлын арьс чийгшил алдах эсвэл усанд норох гэх мэтээс хамгаалж, насжилтыг уртасгаж өгдөг.
Тэгвэл хэрхэн цэрэг шиг гутлаа гялалзуулах вэ?
Хамгийн сайнаараа гутлаа өнгөл гэвэл хүн бүрт өөр өөрийн арга байдаг. Гэвч хамгийн энгийн шалгарсан аргыг бид танд хэлж өгье. Энэ арга нь олон жилийн турш цэргүүдийн үндсэн аргачлал байсаар ирсэн.
Алхам 1. Хуучин даавуу эсвэл сонины цаас гутал тослох хэсэгт дэвсэж хэвшээрэй. Гутлын тосыг хивс, хивсэнцэр дээр дусааж болохгүй мэдээж дараа нь арилгах гэж төвөгтэй.
Алхам 2: Гутлынхаа ил харагдаж буй сул шороо, тоосыг цэвэрлэж буулгана. Гахайн болон адууны үсэн сойз илүү тохиромжтой. Шаардлагатай бол бага зэрэг чийгтэй цэвэрлэгээ хийсэн ч болно. Гэвч гутлаа тослохын өмнө сайтар хатаасан байх шаардлагатай.
Алхам 3: Гутлын сойзонд бага зэрэг тос аваад жигд тараах шаардлагатай. Би энэ удаад хар гутлын тос хэрэглэж байгаа ч боломжоороо бусад бүх өнгийн гутлын тос болон арчилгааны дагалдах хэрэгслийг гутлын хайрцагт байлгах хэрэгтэй. Гутлын тосыг жигд тараагаад 15 орчим минут хүлээж хатаах хэрэгтэй.
Алхам 4: Гутлын тосыг тараахдаа адуу эсвэл гахайн үсэн сойз илүү тохиромжтой. Энэ хэсэгт илүү өнгөлөх шаардлагатай бол цаг гаргаарай. Ингэснээр давхар сойзоор илүүдэл тосыг авч жигд гутланд тарааж буй үйл явц юм.
Алхам 5: Энэ үед таны гутал жигд өнгөлөг мөн бүрхүүл тогтсон мэт илүү дээр харагдах болно. Харин та гутлын урд хэсэг болон өсгий хэсэгт илүү анхаарах хэрэгтэй. Алчуур эсвэл цэвэрлэгч хөвөнг бага зэрэг усанд норгоод жигд арчих нь тосыг гутлын арьсанд шингээж дахин сайтар арчина. Гутлын ул болон арьс хоорондох зайг мартаж болохгүй энэ их чухал.
Алхам 6: Өмнөх таван алхмыг таны гутал сэтгэлд тань нийцэх хүртэл давтан хийж болно. Хамгийн анх гутлаа энэ дарааллаар арчлахад төвөгтэй байдаг ч олон удаа гутлаа цэвэрлээд ирэхээр илүү амархан болдог. Зурагт үзүүлсэн миний арчилгаа эхлэл болон дуусах алхам хүртэл дажгүй шинэ мэт харагдаж байгаа биз. Алхмууд дунджаар 45 минут болдог ихэнх хугацааг алчуураар өнгөлөх хэсэгт зарцуулдаг. Хэрэв би гутлаа нэг энэ мэт сайн цэвэрлээд авахад хоёр долоо хоногийн дараа яг адилхан дарааллыг 20-25 минутад л хийх болно.
Шаардлагатай зүйлс:
Хэрэв танд голдуу хар гутал байдаг бол дэлхий даяар нийтлэг цэргийн хангамжид өгдөг багцыг бэлдчих хэрэгтэй. Энэ нь хямдхан бас удаан хэрэглэгддэг надад лав 6 жил хэрэглэгдсэн юм. Энэ линк (https://www.apm.mn/kiwi) ээр орж үзээрэй. Хэрэв та илүү олон өнгийн гуталтай бол өнгө тус бүрээс гутлын хайрцагтаа хийж хэвших хэрэгтэй.
Шаардлагатай бусад зүйлсийг жагсаав:
• ♣ Гутлын тосны таг
• ♣ Адуу болон гахайн үсэн өнгөлөгч сойз
• ♣ Тос тараагч тойрох үстэй сойз
• ♣ Цэвэрлэгч хөвөн
• ♣ Өнгөлөгч алчуур
Нэмэлт: Эдгээр хэрэгсэл болон дараалал танд төвөгтэй санагдаж болох юм. Та зүгээр л энгийн цэвэрлэгч порлон ашиглаж гутлаа цэвэрлэж ч болох юм. Гэхдээ дээрх дарааллаар гутлыг арчлах нь гутлын насжилтыг уртасгах болон илүү удаан хугацаанд өнгөлөг байж гаднын бохирдол ус чийгнээс хамгаалдаг билээ.
Эх сурвалж: Schaefer’s Blog-оос эх материалыг авав