Өчигдрийн арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 52 долоо хоногийн хугацаатай, 15 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалахаар урьдчилан мэдээлжээ. Ингэхэд нийт 29.5 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал ирүүлжээ.

Засгийн газрын үнэт цаасыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас МХБ-ээр дамжуулан арилжаалж эхэлсэн. Үүнээс хойш бондын захиалга зарласан хэмжээнээс байнга давж, нийлүүлэлт хүрэлцэхгүй хэвээр байна. Энэ нь үнэт цаасны хүү тодорхой хэмжээгээр буурахад эерэгээр нөлөөлжээ.
Сүүлийн таван сарын дотор бондын хүү хоёр хувиар буурсан. Ингэж хүүгийн зардал буурснаар тэрбумаар хэмжигдэх төгрөгийн хэмнэлт улсын төсөвт гарах гэнэ. Гэсэн ч ЗГҮЦ-ны хүү өндөр хөгжилтэй орнуудын хүүтэй харьцуулахад хэд дахин өндөр байгааг дараах хүснэгтээс харж болно.