Энэтхэгийн далайд орших Францын Реюньон арлын далайн эргээс онгоцны хэлтэрхий олджээ.
Хоёр метр орчим урттай хэлтэрхийг далайн эрэг орчмыг цэвэрлэдэг орон нутгийн иргэд олж, холбогдох байгууллагад мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд 239 зорчигч тээвэрлэн Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нисэж яваад ор сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “MH370” нислэгийн дугаартай Боинг 777-200ER онгоцны хэлтэрхий байж магадгүй гэх таамаглалыг мэргэжилтнүүд дэвшүүлээд байна.
Үүнтэй холбогдуулан Францын агаарын тээврийн мэргэжилтнүүд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
"Тус хэлтэрхийний талаар таамаг дэвшүүлж, дүгнэлтэд хүрч хэрэггүй байх гэж бодож байна. Онгоцны хэлтэрхий гэдэг нь мөн боловч Малайзын Боинг онгоцны хэлтэрхий гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байгаа” гэж Реюньон арлын агаарын тээврийн албаны хүмүүс мэдээллээ.
Эх сурвалж: ВВС