Элэг бол шүдтэй адилхан аваад, хийгээд байдаг эрхтэн биш
АШУҮИС-ийн элэг судлалын профессорын багийн ахлагч, доктор, дэд профессор С.Бадамжавтай ярилцлаа.
-Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Манай улсад элэгний өвчлөл газар авсан. Харин одоо ямар арга хэмжээ авбал өвчлөлийг бууруулж чадах вэ?
-Элэгний өвчлөл гамшгийн хэмжээнд хүрсэн нь үнэн. ДОХ, сүрьеэгээс дутахгүй болсон. Гэхдээ нэгэнт өвчлөөд хүндэрсэн элгийг бүрэн эдгээнэ гэдэг амаргүй. Хувь хүнээс маш их тэвчээр шаарддаг. Элэгний С вирусийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст эмийн гаж нөлөө илрэх нь энүүхэнд. Үс, хөмсөг унах, зүрх дэлсэх, сэтгэлээр унах, булчин сулрах гээд олон гаж нөлөө ажиглагдана. Энэ бүхнийг давж гарахад хэцүү.
Элэгний өвчлөлийг халдварт өвчин мэтээр л төсөөлдөг болж. Аймаг, сум, улсын чанартай томоохон эмнэлгүүд хүртэл элгийг эмчилдэг. Тогтолцоо нь тийм учраас үүнийг буруутгах аргагүй л дээ. Хүн ам цөөтэй орны хувьд сэргийлж болох өвчнүүд газар авчихаад байхад дэлхийн стандартад тохирсон Элэг судлалын төв байгуулах нь хамгийн зөв алхам.
-Эцсийн мөчид элэг шилжүүлэн суулгаж байгаа. Энэ оновчтой эмчилгээ мөн үү?
-Өнгөрсөн арван жил яах вэ гэж хойш тавьсаар байгаад өнөөдөр элэгний өвчлөл дийлдэхээ больсон. Яах вэ дийлдэхээ больсон. Яах вэ урьдчилан сэргийлсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Монголчууд цөсөө өвдөхөөр элэг өвдлөө гэдэг тийм л ард түмэн шүү дээ. Элэг дүлий эрхтэн учраас хэзээ ч өвдөлт мэдрэгддэггүй. Хүндэрсээр яваад эцэстээ гадна талынх нь хальс хагарч ажиллагаагүй болох үедээ л бага зэрэг чимчигнэдэг. Эмчилгээ авах аргагүй болсон нөхцөлд элэг шилжүүлэн суулгаж байгаа.
Гэвч эрүүл хүний элэгний талыг авч нөгөөд нь суулгана. Өвчтөнд хүнээс авсан элгийг тааруулж тохируулах гэж элдэв төрлийн эмчилгээ хийнэ гээд бас л асуудал бий. Бүтэн элгээ хүнд өгөөд өөрөө үхэл рүү явахгүй нь ойлгомжтой шүү дээ.
Вирусийг унтаа үед нь эмчилгээ хийчихвэл үр дүнгүй болно.
-Та “Эрүүл элэг” хөтөлбөрийн талаар ямар бодолтой байна вэ?
- “Эрүүл элэг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь зөв зүйл. Нэрийг нь сонсоход аятайхан юм билээ. Гэхдээ ач холбогдол багатай юм шиг санагдсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх багт элгээр мэргэшсэн эмч цөөн багтсан байна.
Энэ хөтөлбөрийг хоёр янзаар хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу. Нарийн мэргэжлийн эмч нар эмчилгээг хариуцахаас гадна мэргэжлийн эмч нар урьдчилан сэргийлэх талаар хяналт тавих хэрэгтэй байх. Жишээлбэл, уушгины эмч зүрх эмчилнэ гэвэл бүтэхгүй. Үүн шиг элэг судалдаг, олон жил мэргэшсэн эмч нар эмчилгээ хийхгүй бол болохгүй. Янз бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч аврал эрээд яваа хүмүүсийг хамгаалж чадахгүй л байна.
-"Оном сан" гэж төрийн бус байгууллага шинэ эмийн эмчилгээг хариуцахаар болсон тухай мэдээлэл тархаад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Элэгний өвчлөлийг бууруулъя, эмчлэх гарц хайя гэж анхаарлаа хандуулсан хэлбэр зөв байж болно. Агуулгыг нь би сайн хэлж мэдэхгүй юм. Уг нь элэгний эмч хүн асуудлыг дэвшүүлж тавибал зүгээр. Эрүүл мэнд, спортын яам төрийн бус байгууллага нэг хэлбэр гаргаад ирлээ. Одоо улаанаар будах уу цэнхрээр будах уу гэдгээ шийдэх хэрэгтэй шүү дээ.
Шинээр оруулж ирэхээр болсон харвони эмийг бүх хүнд тохирох мэтээр нийгэмд ойлгуулчихлаа. Гэтэл эмнэлзүйг нь судалж, туршилт хийж байж эм оруулж ирдэг. Дэлхийн аль ч орон ингэдэг. Манай улсад 1500 гаруй эм хэрэглэж байна. Эдгээр эмийг оруулж ирэхдээ эмнэлзүйн шинжилгээ хийсэн.
Хугацаа хожих гэж шинэ эм оруулж ирэхээр яарч байж болно. Гэвч туйлын, болгоомжлох, харьцангуй заалт гэж бий. Тиймээс таарч тохирсон эмчилгээг л хийлгэх хэрэгтэй. Жишээлбэл, вирустэй хүн байлаа гэж бодоход үржлийн үе нь үү, унтаа үе нь үү гэдгийг мэдэх аргагүй. Вирусийг унтаа үед нь эмчилгээ хийчихвэл үр дүнгүй болно. Харин үржлийн үед нь эмчилгээ хийвэл устана. Иймэрхүү зүйл гарч ирнэ.
Хоёрдугаарт, өвчтөн вирусийн эмийн гаж нөлөөг мэдэхгүй. Шинэ эм дархлаа султай, хэт олон вирустэй, хавдартай, ужиг өвчтэй хэвтрийн хүн, жирэмсэн эх, нярай хүүхэд хэрэглээд үр дүнгүй. Энэ бүхнийг нь нарийн тайлбарлах хэрэгтэй. Элэгний хүнд өвчтэй хүнд яагаад тохирно гэж үзээд байгаа юм бэ. Өвчин нь хүндэрсэн хүний дархлаа суларсан байдаг учраас нөгөө эмийг хүлээж аваад, биедээ шингээж чадахгүй шүү дээ. Эмийн эмчилгээг өвчтөний биеийн жинд нь тохируулж хийхгүй бол болдоггүй. Иймэрхүү зүйл ажиглагдаж байна.
-Гэхдээ элгээр дагнаж мэргэшсэн эмч нар хяналт тавина биз дээ?
-Мэргэжлийн хүмүүс хөндлөнгөөс харж байхад өвчтөн сонгож хэрэглэхдээ алдаа гарчих вий. Эмийн гаж нөлөө гарвал яах вэ гэдэг дээр бид анхаарал тавина. Өвчнийг хөөж эмчилж болдоггүй. Хөөж эмчлэх тусам вирус зугтсаар байгаад хүндэрдэг. Ингээд эцэстээ ком болно.
Элэг бол шүдтэй адилхан аваад, хийгээд байдаг эрхтэн биш. Хүний хамгийн том цул эрхтэн, 500 гаруй үүрэг гүйцэтгэдэг чухал эрхтэн. Хүндэрсэн хойно нь элдэв эм тариа, эрхтэн шилжүүлэх гэж их зардал гаргахаас өмнө бүх хүүхдийг В вирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах шаардлагатай. Иргэд ямар замаар халдвар дамждаг вэ гэдгийг сайн мэддэг байх хэрэгтэй. Сахлын хутга, шүдний сойз сольж хэрэглэх, шивээс хийлгэх, тариурыг дахин хэрэглэхэд вирус халддаг.
Б.Гандолгор