Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн өдөр тохиож байгаатай холбогдуулан рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан "Соёл-Эрдэнэ" хамтлагийн долоон гишүүнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Алдрын од" гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Ардчилсан холбооны "Хонхны дуу" клубынхан хэлэлцээд тус хамтлагт мөн Ардчиллын дууч С.Цогтсайханы алтан цомыг 100 сая төгрөгийн мөнгөн урамшууллын хамтаар бэлэглэхээр болсон байна.
НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү 100 сая төгрөг нь татвар төлөгчдийн мөнгө бус Хонх клубээс бэлэглэж байгааг онцолсон юм.
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл:
"Эрх чөлөө, ардчиллын үзэл санаа руу түлхэж нөлөөлсөн гол урлаг бол рок попын салбар. Тийм ч учраас бид урлагийн энэ салбарт хүндэтгэл үзүүлж байна" гэлээ.
Нийслэлийн Соёлын газрын дарга Б.Батцэнгэл:
"Жил бүр Монголын рок поп ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, уран бүтээлчийг алдаршуулах “Алдрын од” индэр нээлтээ хийх болно.
Бид Холливүдийн алдрын гудамжийг мэднэ. "Алдрын од"-ыг хөл дороо тавих зохисгүй учраас индэр болгож тавьж байна.
Мэргэжлийн баримал, судлаачдын зөвлөснөөр бид од биш эрдэнийн очирыг тавихаар болсон" гэлээ.
"Соёл-Эрдэнэ" хамтлаг нь байгуулагдаад 45 жил болж байна. Би 44 жилд нь энэ хамтлагтай ажилласан.
Энэ хугацаанд дуучин Амарсанаа, Нандинцэцэг, Дуламсүрэн, Батсүх, Алтанцэцэг гээд олон дуучин дуулж, Монголын эстрад урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан" хэмээн УГЗ Д.Ухнаа гуай хэллээ.
"Алдрын од" гардуулах ёслол жил бүрийн долоодугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд тусгай комисс рок попын урлагт хувь нэмрээ оруулсан зөвхөн хамтлаг дуучдыг шалгаруулан олгодог байхаар болсон билээ.
"Алдрын од"-ыг индэрт Соёлын төв өргөөний гадна байршуулсан бөгөөд жил бүрийн долоодугаар сарын 30-ны өдөр хөгжмийн урлагт хувь нэмрээ оруулсан уран бүтээлчийн нэрийг бичсэн "Алдрын од"-ыг нэмж байршуулахаар болжээ.
Дашрамд дуулгахад өнөөдөр орой 20.00 цагт Чингисийн талбайд "Алдрын хүндэтгэл" тоглолт болох бөгөөд тус тоглолтонд "Соёл-Эрдэнэ" хамтлаг таван дуугаа өөрсдөө, 20 дууг нь бусад хамтлаг дуучид дуулах юм байна.