Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн өдөр тохиож байгаатай холбогдуулан одоо Чингисийн талбай дээр "Соёл-Эрдэнэ" хамтлагт зориулсан "Алдрын хүндэтгэл" тоглолт болох гэж байна.
Одоо 20 цагт Улаан хивсний ёслол болж, харин 21 цагт тоглолт албан ёсоор эхлэх юм. 45 жилийн түүхтэй Монголын рок поп урлагийн суурийг тавьсан энэхүү хамтлагийн тоглолтыг залуус та бүхэн хүрэлцэн ирж үзэн хамтдаа доргиж, ажлын алжаалаа тайлахыг уриалж байна.
Дашрамд дуулгахад, өнөөдөр Нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ баярт үйл явдалтай холбогдуулан соёл урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн "Соёл-Эрдэнэ" хамтлагт "Алдрын од" гардуулсан юм.