Хөгжмийн "их сургууль" гэж нэрлэгддэг Монголын хамгийн анхны рок поп "Соёл-Эрдэнэ" хамтлагт зориулсан "Алдрын хүндэтгэл" тоглолт өчигдөр орой Чингисийн талбайд боллоо.
Энэ үдэш хуран цугласан хүн бүрийн, тэр дундаа 1970-1990-ээд онд "Соёл-Эрдэнэ" хамтлагийн дууг ид сонсч, доргиж, дуулж бүжиглэж явсан залуусын сэтгэлийг догдлуулж, дурсамжийг сэргээсэн тоглолт болсон билээ.
Тоглолт эхлэхээс өмнө "Соёл-Эрдэнэ" хамтлагийн гишүүдийг урьж, улаан хивсээр алхуулан хүндэтгэлийн суудалд залсан юм.
Хамтлагийн гоцлол дуучин Б.Баяраа агсны хүү дуучин Б.Хонгор тоглолтыг "Хотын гэрэлт гудамж"-аар эхлүүлж, тоглолтын дундуур "Тэмээн жингийн цуваа", "18 нас" зэрэг дуунуудаа дуулж, тэнгэрийн оронд очсон хамтлагийн ууган гишүүд болох Д.Галсанбат, Б.Нандинцэцэг, Д.Дамдинсүрэн, С.Цогтсайхан болон аавдаа хүндэтгэл үзүүлсэн билээ.
Тоглолтын эхэн хэсэгт залуу дуучид хуучны сайхан дуунуудыг өөр хэв маягаар дуулж сонордуулж байлаа. Үзэгчид "халаагүй" байсан уу эсвэл анх сонсож, чихэнд хоногшсон байснаас нь бага зэрэг өөрчлөөд дуулахад дасаж өгөхгүй байсан уу ямартай ч тоглолтын эхэн үед нам гүм, дор бүрнээ амандаа аялан дуулж суув.
Гэхдээ л хамтдаа туулсан 45 жилийн түүхийг тайзнаа уянгалуулан дурссан "Номин талст"-ын Батсүх, Сэрчмаа, "Нисванис"-ийн Амгаа, Чойжоо, Тэнүүн, Хишигдалай, Lemon's хамтлагийн Одноо, Мядагаа, "Fire" хамтлагийн Далай нар "Соёл-Эрдэнэ" хамтлагийн ууган гишүүдээс дутахааргүй чадварлаг дуулж байсан юм.
"Нисванис"-ийн Амгаа "Хүүш Дамдин"-г өөрийнхөө стиль жанрт оруулж, багагүй хашгиран сүр нэмээд өгсөн. Түүнийг дуулаад буухад хөтлөгч Г.Ганхүү "Ёо ёо, юу болоод өнгөрчихөв өө" хэмээн хошигноод амжив.
Тоглолтыг хөтлөх явцдаа Г.Ганхүү "Соёл-Эрдэнэ"-ийн түүх, намтраас гадна хөгтэй явдлуудыг дурсан ярьсан юм.
"Хүлээлт" дууг "Өргөө" хамтлагийн дуучин, МУГЖ С.Бархас дуулаад дуусахад Г.Ганхүү "Соёл-Эрдэнэ хамтлагийг энэ дууг дуулахад коллегийн хуралд оруулж... Томчуудын нэг нь "Үүр цайтал хүлээгээд байхдаа яах вэ дээ. Ямар завтай хүмүүс вэ" гэж шүүмжилсэн байгаа юм" хэмээн үзэгчдийг багагүй хөгжөөгөөд авсан.
Залуу дуучдын дараа МУГЖ Ж.Алтанцэцэг "Нандиа эгчийнхээ дууг дуулна аа" хэмээн "Зүүдний шувуу"-г эгшиглүүлсэн юм. "Соёл-Эрдэнэ" хамтлагийн гишүүн Том Жагаа буюу Г.Жаргалсайханы "Харанга"-ын Лхагваад зориулж зохиосон "Сар шиг холын нутаг" дууг мэдээж Лхагваа өөрөө дуулж үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөлөө.
Тоглолтын оргил хэсэгт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон "Хонхны дуу" клубынхан "Соёл-Эрдэнэ" хамтлагт ардчиллын дууч С.Цогтсайханы цом болон 100 сая төгрөгийг бэлэглээд, энэ мөнгөнд татвар төлөгчдийн нэг ч төгрөг ороогүй гэдгийг онцолсон юм.
Ингээд тоглолтын торгон мөч ирлээ. "Соёл-Эрдэнэ"-ийнхэн амласан ёсоор хамтлагийн дуугаа өөрсдөө дуулж, хөгжимдөн цугласан олныг доргиов. Үүнийг л үзэгчид тэсэн ядан хүлээж байлаа.
Нэгэн цагт "Цэнхэр залаа"-г "Наранбаатарын хөгжим Цаг агаар" гэж зарлаж байсан удаатай. "Соёл-Эрдэнэ"-ийн үүсгэн байгуулагч, УГЗ Б.Наранбаатар 10 гаруй жил ятга тоглоогүй, харин хамтлагийн анхны бөмбөрчин Г.Жаргалсайхан 40 гаруй жил бөмбөр тоглоогүй гэсэн ч хоёрхон хоног бэлтгэл хийгээд л тэд өөрсдөө хөгжимдсөн. Хүн бүхний сэтгэл эрхгүй догдолж байлаа. Хааяа хааяахан бороо шивэрч, дусалж байхад энэ аяз цагаа олон эгшиглэж байгаа мэт. Сэтгэлд нэг л дотно сайхан.
1988 онд анх удаа улсын филармонид дуулж байсан ардчиллын сүлд дуу гэгддэг "Хонхны дуу"-г зарлахад үзэгчид суудлаасаа босцгоосон юм. "Улс төржиж байна гэж бүү бодоорой" хэмээн эхлэхээс нь өмнө Г.Ганхүү сануулаад амжсан.
СГЗ Н.Энхбаярыг дуугаа дуулахад үзэгчид харин ч үнэхээр сайхнаар хүлээн авч, тэр аяараа даган дуулж, утасны гэрлээрээ талбайг шөнийн одод шиг гэрэлтүүлж байсан юм. Сэтгэл нь хөдлөөд нулимсаа арчиж байгаа хүн ч харагдана лээ. Үнэхээр гайхамшигтай сайхан үдэш.
Ийнхүү "Соёл-Эрдэнэ"-ийн дуу бүжиг, дурсамж дүүрэн тоглолт "Алтанзул" дуугаар өндөрлөлөө. Тоглолт дуусахад "ахимаг насныхан гэртээ хариад амарцгаа, залуус нь үлдээрэй" гэж хөтлөгч Г.Ганхүү захисан. Учир нь тайзан дээр DJ үлдэж, үргэлжлүүлээд залууст зориулсан шоу эхэлсэн юм.