Ювентус клубын хамгаалагч Жоржо Кьеллини шөрмөсний гэмтлийн улмаас Сери А-гийн улирлын эхний тоглолтууд болоод Италийн Супер Цомын төлөөх тоглолтыг өнжихөөр боллоо.
Лхагва гарагт явагдсан Ювентус болон Лехия Гданьск багуудын тоглолт эхлээд 8 минут өнгөрч байхад Итали хамгаалагч гэмтэл аван талбайг орхисон байна. Хэдийгээр тус нөхөрсөг тоглолт 2-1 харьцаатай Италийн багийн хожлоор өндөрлөсөн боловч хөгшин хатагтай нар багийн гол хамгаалагчаа ирэх 20 хоногийн хугацаанд талбайд гаргаж чадахааргүй болсон тухай албан ёсны мэдээлэл өнөөдөр олон нийтэд хүрлээ.
Жоржо Кьеллинигийн эзгүйд Бианконери Италийн Супер Цомын төлөө Лациотой, мөн Сери А-гийн шинэ улирлын нээлтийн тоглолтоо Удинезе клубтэй хийх юм.
Түүнчлэн Итали хамгаалагчийн хувьд өнгөрсөн улирлын төгсгөлд хөлийн булчиндаа гэмтэл аван Аваргуудын Лигийн шигшээ тоглолтыг өнжиж байсан билээ.
Эх сурвалж: