Өнгөрсөн жилийн долдугаар сард Украины зүүн бүс нутагт сүйрсэн Малайзын иргэний агаарын тээврийн MH17 нислэгийн дугаартай онгоцны хэргийг мөрдөн шалгаж, шүүх олон улсын шинжээчдийн ажлын хэсэг байгуулах тухай хуулийн төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 29-нд хэлэлцэн, санал хураалт явуулав.
Энэ үеэр тус хуулийн төслийг батлахыг ОХУ эсэргүүцэн хориг тавилаа. Тодруулбал Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцсон 15 орны 11 нь дэмжсэн бол ОХУ ганцаараа эсрэг, харин Ангол, Хятад, Венесуэл улсууд түдгэлзсэн хариулт тус тус өгсөн байна.
Тэгвэл тус хуулийн төслийг санаачилсан Австрали, Бельги, Малайз, Голланд, Украины эрх баригчид өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж, олон улсын шинжээчдийн ажлын хэсэг байгуулах асуудлыг дахин тавихаар болж байгаа хэмээн AP агентлаг мэдээллээ.
Эх сурвалж: AP