Ирэх наймдугаар сарын 20-28-ны хооронд ОХУ болон БНХАУ-ын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт Япон тэнгист болох тухай Хятадын БХЯ-ны хэвлэлийн алба мэдээллээ.
Сургуулилтад Хятадын талаас долоон байлдааны усан онгоц, цэргийн таван онгоц оролцох бол ОХУ-ын талаас усан онгоц, шумбагч зэрэг зэвсэг техникийг оролцуулах аж.
Тус хоёр улс сүүлийн үед батлан хамгаалахын харилцаагаа нэлээд эрчимжтэй бэхжүүлж байгаа. Тиймээс ч энэ удаагийн цэргийн хамтарсан сургуулилт БНХАУ ОХУ-тай батлан хамгаалах салбарт харилцаагаа бэхжүүлж байгаагаа дэлхий дахинд харуулах нэгэн хэлбэр гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.
Эх сурвалж: NHK