Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан билээ.
Ингээд өнгөрсөн зургадугаар сард шалгалт өгсөн иргэдийн хариу тухайн сарын 23-ны өдөр зарлагдсан бөгөөд шалгалт өгсөн иргэд Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн зарлалын самбар дээрээс харах эсвэл Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны цахим хуудас болох /ЭНД дарна уу/ хаягаар болон СХТТШ-ын цахим хуудас /ЭНД дарна уу/ зэрэг хаягаар орж харж болно.
СХТТШ-ын цахим /ЭНД дарна уу/ хаягаар орж харах нь илүү хялбар бөгөөд та өөрийн паспортын дугаар, төрсөн он сар өдрийг харгалзах хэсгүүдэд оруулаад дүнгээ харах юм.
Дахин сануулахад шалгалтын хүчинтэй хугацаа нь шалгалт өгснөөс хойш хоёр жил байдаг юм байна.
Зураг дээр дарж томруулж хараарай