Японы цахилгаан хэрэгслийн “Sony” корпораци (6758:JP) чип үйлдвэрлэл болон видео тоглоомын чиглэлд төвлөрч ажилласнаар ашиг нь гурав дахин өслөө. 6-р сараар дуусгавар болсон санхүүгийн 1-р улиралд “Sony”-ийн ашиг 82.4 тэрбум иен (663 сая ам.доллар) буюу 1.3 их наяд төгрөгт хүрчээ. Цахилгаан бараа үйлдвэрлэгч тус компани өнгөрсөн долоон жилийн зургаад нь ашиггүй ажиллаж байсан юм.
Компанийн Ерөнхийлөгч Казуо Хирай "Энэ санхүүгийн жилд гар утас болон хэрэглээний цахилгаан барааны үйлдвэрлэлээ хумьж, үр ашигтай чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ" гэж хэлжээ.
“Sony”-ийн хамгийн амжилттай бүтээгдэхүүн “PlayStation 4” консолын борлуулалт 16.5 сая нэгжид хүрч шинжээчдийн таамгаас давсан байна. Энэ бизнесийн ашиг жилийн дотор 4 дахин өсч, 19.5 тэрбум иенд хүрсэн бол нийт борлуулалт 12 хувиар нэмэгдэж 288.6 тэрбум иен буюу 4.6 их наяд төгрөг болсон байна. Түүнчлэн чипний бизнес ашгаа 20 хувиар нэмэгдүүлж, 60 тэрбум иенд хүрсэн байна.
Тус компани 2016 оны 3-р сард дуусах 2016 оны санхүүгийн жилд 140 тэрбум иений цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөөд байгаа нь 2008 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болох төлөвтэй байна.
Ц.Улам-Ундрах