Өнгөрсөн долоо хоногт Налайхын тэнгэр онгоцоор дүүрэв. Учир нь дэлхийн олон орны нисэх загвар бүтээгчид өөрсдийн бүтээлийг авч ирж, үндсэн дөрвөн тэмцээнд хүч үзсэн юм. 35 орны тамирчид дундаас Израйлийн баг “Улаанбаатар-2015 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий цомыг хүртсэн бол Монголын тамирчин Мижиддоржийн Гонгор F1B төрөлд тэргүүн байр хүртжээ.
Тамирчид үндсэн гурван төрлөөр өрсөлдөх бөгөөд 1951 онд анх зохиогдож байсан тэмцээн Франц, Финланд, Югослав гэсэн гурван улсад зэрэг болж байсан аж. Түүнчлэн нэгэн жарны түүхээ үдэж байгаа тэмцээн 1965 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохиогддог болсон бөгөөд Монгол улсад буюу Ази тивд анх удаа зохиогдсон нь энэ юм.
Энэ жил Спортын мастер Д.Түвшинсайхан агсны нэрэмжит "TUVSHIN’S MEMORIAL CUP" дэлхийн цомын тэмцээн, 2015 оны Монголын цомын тэмцээн, MIXMAN цомын тэмцээн болон Дэлхийн аварга шалгаруулах цомын тэмцээнүүд нэгэн зэрэг зохиогджээ.
Дэлхийн аварга шалгаруулах цомын тэмцээнд багийн дүнгээр F1A төрөлд хүрэл медалийг Франц, мөнгөн медалийг ОХУ, алтан медалийг Израилийн баг тус тус хүртэв. F1B төрөлд хүрэл медалийг Польш, мөнгөн медалийг Чех, алтан медалийг Украины багууд хүртлээ.
Харин F1C төрөлд хүрэл медалийг Их Британи, мөнгөн медалийг Монгол улс, алтан медалийг БНХАУ-ын тамирчид хүртсэн юм.
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний танилцуулга бичлэг -
Нисэх загварын төрлүүдийн тухайд:
F1A – Хөдөлгүүргүй нисэх онгоцны загвар /Энэхүү төрөлд оролцох онгоцны загварууд нь өөр дээрээ ямар нэгэн хөдөлгүүргүй, зөвхөн тамирчин газраас хөөргөсөн эрчээрээ хэр хол зайг туулах эсэхээр шалгаруулна. Тамирчин онгоцоо газраас хөөргөхдөө утас бэхэлсэн байх учир цаасан шувуу адил чиглүүлж болдог бөгөөд хангалттай хурд авсан гэж үзсэн үедээ сул орхих аж/
F1В – Резинен хөдөлгүүртэй нисэх онгоцны загвар /Онгоцны загвар дотор байрлуулсан резинээс гарах эрчээр онгоц хэр удаан нисэж байгаагаар шалгаруулна. Загварын хөдөлгүүр нь 30 граммаас хүндгүй, их бие нь 200 граммаас багагүй, хэмжээ нь 19 дм.квадратаас томгүй байх ёстой/
F1C – Хөдөлгүүртэй нисэх онгоцны загвар /Энэ төрөлд оролцох онгоцнууд резинен биш харин дотоод шаталтын хөдөлгүүртэй. Гэхдээ хөдөлгүүрийн ажиллах хугацаа нь тав орчим секундээс ихгүй байх ёстой аж.
Загвар хөдөлгүүрийнхээ тусламжтай аль болох өндөрт гарах бөгөөд хөдөлгүүр цааш ажиллахгүй. Харин өөрийнхөө эрчээр цааш нисэх юм. Дэлхийн Агаарын Спортын Холбооноос баталснаар энэ төрөлд оролцох онгоц дээд тал нь 2,5 сс хөдөлгүүртэй байж болох аж. Харин онгоцны жин хамгийн багадаа 1 сс-д 300 грамм байхаар тооцох учир 2,5 сс хөдөлгүүртэй онгоц дунджаар 750 грамм жинтэй байна/