Ундны усны асуудлыг шийдвэрлэхэд Хятадад цаг хугацаа, хүч хөрөнгө хэрэгтэй
Хүчин чадлынхаа гуравны нэгт ч хүрэхгүй ажиллаж буй Хятадын нийслэл Бээжин хотын умардад орших 160 километр урт Миюнь усан санг хатаж ширгэсэн усны тэмдэг, зэвэн улаан өнгө эмжээрлэнэ. Анх 1960-аад оны үед барьсан уг усан сангийн нөөц жил ирэх тусам багассаар байгаа юм. Бээжингийн 22 сая оршин суугч дөнгөж 12 сая хүний хэрэгцээг хангаж дийлэх ширгэж буй усны нөөцөө хэрхэн арвижуулах нь тулгамдсан асуудал болжээ. Засгийн газраас Бээжинг 130 сая оршин суугчтай аварга хот болгох төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ундны усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр.
Хүрээлэн буй орчныг хамгаалагчид, орон нутгийн удирдлагууд нийслэлийн орчин дахь ойг сэргээх нь ундны усны нөөцөө хадгалах гол арга гэж үзэж байна. Тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх замаар 50 гаруй жилийн өмнө бараг хувхай нүцгэн болоод байсан Миюнь усан сангийн орчин дахь бүс нутгийн 70 хувьд нь мод, бут сөөг тарьжээ. Ойжуулснаар хөрсний элэгдлийг багасгаж, бордоо, хортон шавьж устгах химийн бодисоор бохирдсон усыг цэвэрлэж шүүхэд сайн нөлөөтэй аж. Нийслэлийг тойрсон бүсэд хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээг Хятадын том хотуудад нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар Бээжингийн Ойн нийгэмлэгийн (BFS) олон улсын хөтөлбөрийн зохицуулагч Шень Чяньчянь тайлбарласан юм.
Гэвч хатагтай Шенийн ирээдүйтэй гэж үзэж буй энэхүү хөтөлбөрийг байгаль хамгаалагчид Хятадын ундны усны аюулгүй байдлыг хангахад учир дутагдалтай гэж үзэж байна. Нийгмийг бүхэлд нь хамарсан аварга асуудлыг зөвхөн ойжуулснаар шийдвэрлэж чадахгүй. Хүн амын тоо, нягтаршлын улмаас Бээжингийн ойр орчин дахь олон гол нуур, усан сан ширгэсэн. Газрын гүний усны түвшин 1970-аад оны үетэй харьцуулахад даруй 300 метрээр доошилжээ. Хотын иргэдийн өсөн нэмэгдэж байгаа ундны усны хэрэгцээг хангах үүднээс эрх баригчид Өмнөд Хятадын гол мөрний урсгалыг Бээжин рүү чиглүүлэх тусгай суваг татах аварга төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байна.
Нийт 80.5 тэрбум ам.долларын өртөгтэй “Өмнөөс Умардад ус урсгах төсөл”-ийн ажил энэ оны арван хоёрдугаар сараас эхэлнэ. Уг төсөл хэрэгжлээ ч Бээжингийн ундны асуудлыг бүрэн шийдэж чадахгүй аж. БНХАУ усны хэрэглээнд хэмнэлтийн бодлого баримталж, хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах нь нөөцөө өсгөх өөр нэг арга болох ёстойг Хонконгод байрладаг “China Water Risk” байгууллагаас зөвлөж байгаа юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцян 2014 оны дөрөвдүгээр сард нефть хими, төмөрлөг боловсруулах үйлдвэр зэрэг ноцтой бохирдуулагчдын эсрэг “дайн” зарласан. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 160 үйлдвэрийг хүрээлэн буй орчныг бохирдуулсан гэх шалтгаанаар 18 сая ам.доллараар торгожээ.
Гэсэн хэдий ч ундны усны асуудлыг шийдвэрлэхэд Хятад улсад хийх зүйл их байна хэмээн байгаль хамгаалагчид үзэж байна.
Г.Очирбат