Бүтэн өдрийн турш кинонуудыг ар араас нь ээлжилж үзэнгээ хүссэн амттангаа идээд хэвтэх шиг сайхан зүйл хаана байна. Хэрвээ та ч гэсэн надтай санал нийлж байгаа бол доорх мэдээллийг заавал уншаарай.
Энэ долоо хоногт Юнивишнийн видео санд олон сонирхолтой, шинэ кинонууд нэмэгдсэн байна.
Justice League: Gods and Monsters (2015)
Бидний зэргэлдээ ертөнцөд амьдрах Justice League-ийн гишүүн болох General Zod-ын хүү Superman төрснийхөө дараахан дэлхийд ирж, Мексик эцэг эхийн гар дээр өснө. Харин Batman бол хорт хавдраа эдгээхийн тулд хүний цусаар хооллодог вампир, эрдэмтэн Kirk Langstrom бол Wonder Woman удахгүй New God Orion-той гэрлэхээр сүй тавьсан байна. Харамсалтай нь сүүлийн үед нэртэй эрдэмтэд учир битүүлгээр нас барах болсон учир Justice League-г сэжиглэж эхэлнэ.
Get Hard (2015)
Хөрөнгө оруулалтын сангийн менежер James Kingнайз бүсгүй Alissa-тайгаа дөнгөж сүй тавьжээ. Түүний машин угаагч Darnell охиноо илүү сайн сургуульд сургахыг хүсдэг ч мөнгөгүй учир санаснаар нь болдоггүй. James-ийг залилан хийж, бусдын хөрөнгийг шамшигдуулсан хэргээр ял сонсох үед шоронд хэрхэн аж төрөх төрөл бүрийн хичээлийг Darnell-аас James суралцах болов. Энэ бүхэн эцэст нь тэднийг найз нөхөд болгоно.
Hereafter (2010)
Лондон хотын ядуусын дүүрэгт хар тамхины донтон, архичин ээжтэйгээ амьдрах ихэр ахан дүүс Маркус, Жэйсон хоёр. Францын сэтгүүлч бүсгүй Мари. Сан Францискогийн оршин суугч Жоорж. Тэд бие биенээ огт танихгүй өөр өөр оронд амьдардаг ч гэлээ түрхэн зуур үхээд сэхсэн Маригийн үхлийн тухай бичсэн ном, Маркусын нас барсан ахынхаа сүнстэй холбоо тогтоох гэсэн хүсэл, Жооржийн сүнстэй холбогдох чадвар тэднийг уулзуулах тавилантай байлаа.
Pineapple Express (2008)
Мансууруулах бодисны худалдаачин Saul-оос Pineapple Express хэмээх өвс авахаар очсон Dale үүний дараагаар өөр нэг худалдаачин Ted дээр очжээ. Цагдаатай хамт гэртээ байсан Ted нэгэн эрийг буудан алахыг харсан Dale хар хурдаараа зугатсан ч тэдний хотын хар тамхины хамгийн том худалдаачин Ted түүнийг устгахаар хүмүүсээ явуулав. Ийнхүү Dale, Saul хоёр амиа аврахын тулд амьдралдаа хийж байгаагүй галзуу бүхнийг хийх хэрэгтэй болно.
The Prestige (2006)
Robert, Alfred нар эртнээс илбэчин болохыг мөрөөдөцгөөн илбэчний туслахааражиллах болжээ. Нэгэн тоглолтын үеэр Robert-ийн эхнэр Julia золгүйгээр амиа алдахад Alfred-ийг буруутгаж тэд өстөн дайснууд болжээ. Хэдэн жилийн дараа хэн хэн нь нэртэй илбэчин болсон тэд өөрсдийн өвөрмөц, дахин давтагдашгүй, ер бусын илбээрээ өрсөлдсөөр. Энэ үед Alfred-ийн шинэ илбийн нууцыг тайлахаар Robert оролдсон нь санаанд оромгүй энгийн зүйл байлаа.
The Lion King (1994)
Онгон зэрлэг байгальд амьдрах зэрлэг амьтдын хаан арслан Mufasa-д удам залгах хүү мэндэлсэн нь бяцхан Simba байлаа. Simba-г төрөхөд бүх амьтан баярлаж байхад аавынх нь дүү Scar л дургүйцэж байв. Боломж гарвал ахыгаа унаган хаан ширээнд суухыг санаархагч түүний хүсэл биелж ахыгаа алан, хүүг нь омгоос явуулжээ. Гэвч олон жилийн дараа нас биед хүрсэн Simba эргэн ирж хаан ширээнд суух тэмцлээ эхэлнэ.
Stranger than Fiction (2006)
Орлого бүрдүүлэлтийн ажилтан Harold ганц бие, энгийн амьдралтай эр. Гэнэт түүний амьдралыг, хийж буй үйлдэл бүрийг нь өөр нэгэн эмэгтэй хүүрнэн өгүүлэхийг Harold сонсчээ. Хачирхалтай нь эмэгтэйн хүүрнэж буй бүхэн яг таг биелэх бөгөөд үүнээс болж Harold сэтгэл зүйчид хүртэл хандах ч тусыг эс олов. Харин тэр эмэгтэй зурагтаар гарч буй зохиолч болохыг мэдсэн тэр амь насаа аврахын тулд зохиолчийг олж уулзах хэрэгтэй болно.
Away & Back (2015)
Peterson-ий гэр бүлийн фермд хос хун үүрлэж өндөглөх үед шувуу судлаач Ginny хэмээх бүсгүй ирнэ. Үзэсгэлэнтэй ховор энэ амьтныг аврах үүрэгтэй ирсэн Ginny сайхан сэтгэлтэй бүсгүй байлаа. Гурван хүүхэдтэйгээ бэлэвсэрч үлдсэн Jack анхандаа Ginny-г төдий л сонирхохгүй ч хүүхдүүдэд нь дутаж буй эхийн хайр халамжийг энэ бүсгүй өгч чадахыг төвөггүй ухаарна.
Spider-Man 3 (2007)
Peter Parker эртнээс сэтгэл алдарсан Mary-Jane-тэй дотноссон ч Хүн-Аалзын хувьд хүлээсэн үүрэг нь түүнд багагүй хүндрэл учруулах аж. Peter-ийн мопедийн дугуйнд сансраас унасан солирын элемент үүрлэснээр Peter илүү хүчтэй мөртлөө биеэ тоосон нэгэн болж эрс өөрчлөгдөв. Peter-ийн энэ зан найз бүсгүйд нь таалагдахаа больж, хуучны анд Harry нь эцгийнхээ өшөөг авахаар зэхэж эхэлсэн зэрэг хүндхэн асуудлууд ар араасаа тулгарна.
Marriage Is a Crazy Thing (2002)
Гуч гарч яваа, их сургуулийн профессор Jun-young-ий найз нөхөд бүгд гэрлэсэн ч тэр бүсгүй хүнтэй дотносох хараахан болоогүй хэмээн боддог. Санаандгүй сохор болзоонд явсан тэр өөртөө тохирох аятайхан атлаа хөрөнгө чинээгээр дутахгүй нэгнийг хайж яваа Yeon-hee-тэй танилцав. Үзэл бодлоороо тун ижилхэн тэр хоёр дотносох ч Yeon-hee өөр хүнтэй гэрлэж харин тэд нууц амрагууд болов. Энэ хайр цаашаа хэрхэн үргэлжлэх бол?
Та бүхэн GoGo TV буланд нэвтрэн, СУВАГ сонголтыг хийснээр UNIVISION сувагт багтах бүхий л киноны трэйлерүүдийг хүлээн авч үзэх боломжтой.
Трэйлерийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Харин үзэхийг хүсвэл Юнивишн видео сангаас ...