UFC-гийн од Ронда Роузи өчигдөр өрсөлдөгчөө 34 секундэд буулгаж авснаар тасралтгүй 12 ялалтыг байгуулж шилдэг гэдгээ дахин баталлаа. UFC 190-ийн хамгийн гайхалтай тулаанаар түүний өчигдрийн тулааныг нэрлэж ч болох юм.
Түүний өрсөлдөгч Бразилийн тулаанч Бете Коррейа байсан юм. Ялалтынх нь дараа түүний талаар спортын одууд тэр дундаа NBA-ийн од Коби Брайнт, Леброн Жэймс, NFL-ийн од Аарон Рожерс, жүжүгчин Сильвестр Сталлоне болон Дуэйн Жонсон буюу Рок нар тасралтгүй жиргэцгээж байсан юм.
Тэрээр найм дахь удаагаа өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулсан эмэгтэй тулаанч болсон бөгөөд ийнхүү тулааны бүсээ дахин хамгааллаа. Сонирхуулахад, тэрээр 2008 оны Бээжингийн олимпийн жүдогийн хүрэл медальтай билээ. Мөн “The expendables 3”, “Fast and Furious 7” кинонд тус тус тоглож авъяаслаг жүжигчин гэдгээ харуулаад амжсан юм.