УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийн хуралдаан болжээ.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий болон холбогдох бусад байгууллагуудын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.