Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын албан томилолтын дагуу өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 1-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэрбээр аймгийн зарим сумдаар орж ургац, үр тарианы байдалтай танилцсан юм. Мөн Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээл орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаатай танилцсан байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай орон нутаг дахь томилолтынх нь талаар ярилцлаа.
-Энэ жил зуншлага муу хэд хэдэн аймаг бий. Түүний нэг болох газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт та Засгийн газрын томилолтоор ажиллаад ирлээ. Нөхцөл байдал ямар байна?
-Энэ жил төвийн бүсэд зуншлага хүнд байна. Газар тариалан, үр тариа будаа гурил гэдэг нь бидний амин чухал хүнсний хэрэглээ. Тэр утгаараа нийгмийн анхааралд үргэлж байдаг. Сэлэнгэ аймагт бодит байдал ямар байгаатай танилцаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг надад өгсөн. Сэлэнгэ аймгийн нийт 12 сумаар орлоо. Гантай байна. Үүнтэй холбоотойгоор зарим сумдын нөхцөл байдал өмнөх жилүүдээс хүндэрсэн байна. Бид өмнөх таван жилд сайхан зусч арвин их ургац авсан. Түүнээсээ хэт их тайвшрал авчихсан дүр зураг харагдлаа.
Энэ жилийн хувьд ургац хураалтын бууралт байгаа нь үнэн. Гэхдээ зарим хүмүүсийн мэдээлж байгаа шиг 80-90 хувь ургацаа алдаж байгаа тохиолдол Сэлэнгэ аймгийн 12 суманд ажиллахад харагдсангүй. Хамгийн хүнд байгаа сум бол Сайхан, Орхонтуул, Сант, Баруунбүрэн байна. Гантай байгаа зарим сумд өнгөрсөн зун 17-18центр ургацыг нэг га талбайгаас хурааж байсан бол энэ жил найм болтлоо буурчээ. Гэхдээ сумдын газар тариалан эрхлэгчдийн хэлж буйгаар ямар ч байсан Сэлэнгэ аймаг нийт тарьсан ургацынхаа 50 хувийг авах боломжтой байна гэсэн мэдээллийг өгсөн.
-Тэгэхээр энэ жил нөхцөл байдал нэлээн хүндрэх нь ээ?
-Өнгөрсөн жилийнх шиг 100 хувь ургац хураалт авч чадахгүй нь ойлгомжтой. Гагцхүү тариалсан ургацаа ямар ч хаягдалгүй хурааж авах, түүнийгээ гурилын үйлдвэрт нийлүүлэхэд аль аль талдаа анхаарах шаардлага байна. Тариаланчдын зүгээс “Бид энэ жил 200-аад мянган тн үр тариа хурааж авах боломжтой” байна гэдгийг хэлж байсан. Манай жирийн тариаланчдын хувьд энэ жил гантай зун болсон хэдий ч хохирол багатай давчих юмсан гэсэн сэтгэл нь үнэхээр давамгайлж байна. Тэгэхээр Засгийн газар ч мөн цаашид илүү анхаарах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байлаа.
Тарьсан ургацынхаа 50 хувийг хураах боломжтой гэсэн мэдээллийг өгсөн
-Засгийн газрын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Засгийн газраас зуншлага гангийн байдалтай холбогдуулан нөөцийн үр бэлдэх, худалдан авах ажиллагаагаар дэмжих тухай тогтоолыг саяхан гаргасан. Энэ чиглэлээр л бидэнд шуурхай ажиллах боломж байна гэж харж байгаа. Тариаланчид бидний тариа хураалтад тус дэм үзүүлж өгөөрэй. Эргэлтийн хөрөнгийг буй болгох, ирэх жилийн үрийн нөөц бага болох магадлал өндөр байгаа тул эдгээр асуудлуудад анхаараарай л гэдгийг захиж байна. Түүнчлэн гурилын үйлдвэрүүд будаагаа бүрэн тушаах шаардлага бий.
-ЖДҮ-ийн асуудал ХАА, газар тариалантай шууд холбогддог. Энэ тал дээр танай яам ямар бодлого барьж ажиллах вэ?
-Хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн асуудлаар Сэлэнгэ аймгийг онцолж байгаа юм. Шинээр бүртгэгдсэн 15 мянган ЖДҮ-ийн 2000 гаруй нь энэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг. Сэлэнгэ аймагт байгаа 2000 гаруй ЖДҮ-ийн олонхи нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Сэлэнгэ аймгийн сумдад ажиллаж байхад хуучин өрхийн аж ахуйн хэмжээнд яригддаг байсан зөгий, хүнсний ногоо үйлдвэрийн шинж рүү орсон байна. Тэгэхээр борлуулалтынх нь маркетингийг хэрхэн зохицуулах талаар төр бодлогоор анхаарах цаг нь болжээ.
Сэлэнгэ аймгийн сумдууд бүгд өөр өөрийн гэсэн аж ахуйтай. Бүтээгдэхүүнээ боловсруулахыг эрмэлздэг. Гэхдээ борлуулалт нь ченжийн байдлаар Улаанбаатарт хэд дахин нугарч очдог. Үүнийг бүх сумдын аж ахуй эрхлэгчид ярьж байна. Ирэх намрын чуулганаар ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барина. Үйлдвэр технологийн парк ч мөн адил. Ер нь Сэлэнгэд бүхэл бүтэн сумаараа ХАА-н парк болох нөхцөл нь бүрдчихсэн байна. Жишээлбэл Шаамар сум. Зөгийн бал, хүнсний ногоон дээр гэхэд хөдөө аж ахуйн парк ямар байх ёстой жишиг байдлыг эхлүүлэх уаг нь болжээ.
-Банкны хүү өндөр байгаа үед ЖДҮ хөгжихөд бэрх байна?
-ЖДҮ-ийн хувьд олон асуудалд хоцорсон байна гэдэг нь харагдаж байгаа. Өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд асуудлаа шийдэж ирсэн. Бүх бодлого үйлдвэрлэлийг дэмжих байдал руу хандаж чадаагүй нь ойлгомжтой. Тиймээс зээлийн болоод арилжааны банкны механизмын хувьд анхаарах хэрэгтэй байна гэдэг нь нотлогдож байгаа.
-ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина гэлээ. Яг ямар өөрчлөлт орох вэ?
-Зарчмын өөрчлөлт хийнэ. ЖДҮ гэж юу юм бэ гэдгээ тодотгох юм. Хөдөлмөр эрхлэлтийг ЖДҮ-ээс ялгах ёстой. Өөрийнх нь хэмжээ, эргэлтийн болон үндсэн хөрөнгөөс шалтгаалж ЖДҮ-ийн статусыг өөрчилнө. ЖДҮ-г ямар зохион байгуулалтаар цаашид хөгжүүлэх вэ гэдэг асуудал шинэчилсэн найруулгад орох юм. Борлуулалтын механизм хамтын ажиллагааны хэлбэр, хөрөнгийн хэмжээ болон зээлийн зориулалтын хөрөнгө энэ хуулиар тодорхой болно.
Б.Сэлэнгэ