Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, тэнэмэл, өнчин ядуу, архичин гэгдэж, нийгмээс гадуурхагдан амьдарч буй иргэдэд зориулан Баянзүрх дүүрэгт орон сууцны хотхон барих гэж байгаа талаараа хэвлэлийн хурал хийлээ.
Өдгөө 70 нас хүрч буй Ц.Тамарагийн биеийн байдал, нүдний хараа муудаж байгаа тул энэ оны 12 сард гэхэд багтаад 3 блок байшин барихыг зорьж байгаа юм байна. Тус байшингийн нэг блок байшин нь 32-41 өрөөтэй бөгөөд тус барилгын зураг төсөл нь бүрэн хийгдэж дууссан. Мөн бохирын цооног, гүний худаг, 380Вт цахилгааны шугам татаад байгаагаас гадна барилгын суурь тавигдаад байгаа юм байна.
Нийт 540 хүн амьдрах тус барилгын ажилд шаардагдах мөнгөн хөрөнгөнөөс илүүтэйгээр эд материалын тусламж (цемент, вакум цонх гэх мэт…) хэрэгтэй байгааг хатагтай Ц.Тамара онцоллоо.
Түүнчлэн шилдэг 150 аж ахуйн нэгжид албан тоот явуулж тусламж, дэмжлэг хүсэх гэнэ. Өмнө нь хэд хэдэн удаа албан тоот явуулсан ч нэг ч аж ахуйн нэгжээс хариу илгээж байгаагүй юм байна.