Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116 570 хүүхэд байгаа бөгөөд энэ жил төрийн болон төрийн бус өмчит 516 цэцэрлэгт 88000 гаруй хүүхдийг хамруулах юм байна.
Энэ нь өнгөрсөн жилээс хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нэг ангид дунджаар 44 хүүхэд суралцах болохыг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.
Цэцэрлэгт хамрагдаж байсан болон шинээр элсэх хүүхдүүдийг наймдугаар сарын 25-наас 28-ны хооронд 08.30-17.30 цагийн хооронд бүртгэнэ.
ОНООРОО ХОЁР НАС ХҮРСЭН БОЛ ЦЭЦЭРЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Цэцэрлэгт шинээр элсч буй хүүхдүүд төрсөн сараасаа хамаараад тухайн жилдээ элсэх боломжгүй байсан цаг ард хоцорчээ. Өөрөөр хэлбэл оны сүүл сард төрсөн хүүхдүүд буюу 09.01-12.31 төрсөн хүүхдүүдийг нас хүрээгүй нэрээр бүртгэдэггүй байсан.
Тэгвэл энэ жил оноороо хоёр нас хүрсэн бол цэцэрлэгт бүртгүүлэх боломжтой болохыг Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат хэллээ.
Өөрөөр хэлбэл таны хүүхэд 2013.01.01-нээс 2013.12.31 хугацаанд төрсөн бол цэцэрлэгийн бага бүлэгт бүртгүүлэх боломжтой болж байна гэсэн үг.
Зарим цэцэрлэг оны сүүл сард төрсөн хүүхдүүдийг шинээр бүртгэсэн хэдий ч сараараа хоёр нас хүрэхээрээ цэцэрлэгт явах боломжтой гэсэн хариу өгч байсан тохиолдол өнгөрсөн жил гарсан. Тэгвэл энэ жил оноороо хоёр нас хүрсэн бол есдүгээр сарын 1-нээс цэцэрлэгтээ явж болох аж.
Харин дунд болон ахлах ангийн бүртгэл өмнөх жилд суралцаж байсан хүүхдүүдээ эхний ээлжинд бүртгээд орон тоо үлдвэл шинээр шилжин ирж буй хүүхдийг авах юм байна.
ТАНЫ ХҮҮХЭД АЛЬ ЦЭЦЭРЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг баталсан.
Та оршин суугаа хорооныхоо харьяа цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх юм. Харьяалалгүй хүүхдийг цэцэрлэгт бүртгэхгүй байхыг цэцэрлэгүүдэд анхааруулсан бөгөөд энэ тал дээр Нийслэлийн боловсролын газраас хяналт тавьж ажиллах юм байна.
Та ЭНД дарж хамран сургах тойргийн мэдээллийг татаж авах боломжтой бөгөөд 2015 онд шинээр ашиглалтад орсон байр болон шинээр байгуулсан хорооны мэдээлэл хараахан ороогүй байгааг анхаарна уу.
Нийслэлийн боловсролын газраас наймдугаар сарын 20-ны өдөр гэхэд хамран сургах тойрогт гарах өөрчлөлтийг хийх юм байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭГ ХЭЗЭЭ АВАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Та хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж байгаа бол
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
- Хүүхдийн төрсний гэрчилгээ,
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх,
- Эрүүл бойжиж байгаа эсэх талаар өрхийн эмнэлгийн бичиг зэрэг шаардлагатай.
Харин эрүүл мэндийн шинжилгээг бүртгэсний дараа авах уу бүртгүүлэхээр ирэхдээ авчрах уу гэдгийг одоогийн байдлаар шийдээгүй байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат хэлэхдээ,
-Эрүүл мэндийн шинжилгээг авах хугацааг цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр зөвлөмж гаргаж тодорхой болгоно.
Өнгөрсөн жил зарим эмнэлэгт ачаалал үүсэж байсан. Тухайн үед цэцэрлэгүүдийг дүүрэг, болон өрхийн эмнэлэгтэй хамтраад аль болох ачаалал бага үүсгэхээр шинжилгээг ав гэсэн заавар өгсөн. Энэ жил ч мөн ижилхэн үүрэг өгнө. Тэгэхээр эрүүл мэндийн шинжилгээг бүртгэлийн дараа ч хийж болно, өмнө ч хийж болно.
Бүртгэж авсны дараа шинжилгээ авах нь эмнэлэг, эцэг эхчүүдийн аль алинд нь амар байдаг. Гэхдээ бүртгүүлсэн хэрнээ халдварт өвчтэй хасагдах тохиолдолд бас маргаан үүсэх тал байдаг учраас нэгдсэн байдлаар хэрхэн зохион байгуулахыг цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр шийднэ гэлээ.
Мөн цэцэрлэгийн бүртгэлийн явцад эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр хураамж авах ёсгүй бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авах юм.
Цэцэрлэгийн бүртгэлийг эмх, цэгцтэй явуулах үүргийн дүүргүүдийн боловсролын газарт хүргүүлсэн бөгөөд цэцэрлэгүүд бүртгэлтэй холбоотой мэдээллийг эцэг, эхчүүдэд нээлттэй хүргэх юм.
Хэрэв танд цэцэрлэгийн бүртгэл, авилга, хахуультай холбоотой баримттай гомдол байвал 11-11 төв болон харьяа дүүргийн боловсролын газар, Нийслэлийн боловсролын газарт хандах боломжтой юм байна.
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН НЭГ ЖИЛИЙН ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ
Цэцэрлэгт бүртгүүлсний дараа тухайн хичээлийн жилд хүүхэд тань хэрэглэх ариун цэврийн болон хичээлийн хэрэгслийг бэлтгэх шаардлагатай.
“Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг 2012 онд шинэчилсэн бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд энэ жагсаалтын дагуу эцэг эхчүүд бэлтгэлээ базаах юм байна.
Жагсаалтад орсон хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийг цэцэрлэгийн багш нар авахдаа эцэг эхэд хүндрэл учруулах, жагсаалтад ороогүй зүйл авах тохиолдол гардаг. Түүнчлэн эцэг эхчүүдийн зүгээс чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн биед сөрөг нөлөөтэй хэрэгсэл өгөх дутагдал ч бий. Иймд чанарын шаардлагыг тодорхой тусгасан аж.
№ | Хэрэглэгдэхүүний нэр | Чанарын шаардлага | Тоо хэмжээ | |||||
Ердийн цэцэрлэг | 24 цагийн цэцэрлэг | |||||||
Бага бүлэг | Дунд бүлэг | Ахлах, бэлтгэл бүлэг | Бага бүлэг | Дунд бүлэг | Ахлах, бэлтгэл бүлэг | |||
Сургалтын хэрэглэгдэхүүн | ||||||||
1 | Балын харандаа | Хагас хатуу НВ, ВЗ, НЗ, М2 үзүүрлэдэг байх | 1ш | 3ш | 2ш | 3ш | ||
НВ | В3, Н3, М2 | В3, Н3, М2 | В3, Н3, М2 | |||||
2 | Будгийн харандаа | Тод зөөлөн будагддаг байх, бал нь бүдүүн харандааны урт 8 буюу 15 см байх | 1ком | 1ком | 1ком | 1ком | ||
12 өнгө, урт 8 см | 12 өнгө, урт 15 см | 12 өнгө, урт 15 см | 12 өнгө, урт 15 см | |||||
3 | Харандаа үзүүрлэгч | Харандаа үзүүрлэх зориулалттай байх | 1ш | 1ш | 1ш | 1ш | ||
4 | Фломастер | Элдэв хурц үнэргүй, хүүхдэд сөрөг нөлөөгүй байх | 1ком | 1ком | ||||
12 өнгө | 12 өнгө | |||||||
5 | Тосон харандаа (Пастел) | Гадуураа хамгаалалт буюу гэртэй, урт 8 буюу 15 см, үзүүрлэдэггүй байх | 2ш | 2ш | 1ш | 2ш | 2ш | 1ш |
6 өнгө урт 8 см | 6 өнгө урт 8 см | 12 өнгөтэй урт 15 см | 6 өнгө урт 8 см | 6 өнгө урт 8 см | 12 өнгөтэй урт 15 см | |||
6 | Зургийн дэвтэр | Үдээс наалт нь салгаж болохуйц, цаас нь зузаан ус даадаг байх | 3ш | 4ш | 5ш | 4ш | 5ш | 6ш |
12 хуудас | 20 хуудас | 24 хуудас | 12 хуудас | 20 хуудас | 24 хуудас | |||
7 | Ватом цаас | Зузаан, гадаргуу нь гөлгөр байх | 1ш | 1ш | 1ш | 1ш | 1ш | 1ш |
8 | Усан будаг гуашь | Усан будгийн өмнө тус бүр нь савалгаатай, хүүхдийн биед сөрөг нөлөөгүй байх. Гуашь савлагаатай, хэмжээ нь 12 мл байх | 2ш | 2ш | 3ш | 2ш | 2ш | 3ш |
6 өнгө гуашь | 6 өнгө гуашь | 12 өнгө усан будаг 2ш, гуашь 1ш | 6 өнгө гуашь | 6 өнгө гуашь | 12 өнгө усан будаг 2ш, гуашь 1ш | |||
9 | Бийр | Бийр нь хүүхдийн гарт тохирсон, бөөрөнхий болон дөрвөлжин хэлбэртэй, бийрний үс нь зөөлөн, ширхэг нь нарийн, ишний урт нь 10-15 см байх | 1ш | 2ш | 2ш | 1ш | 2ш | 3ш |
Дөрвөлжин № 8-10 | Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10 | Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10 | Дөрвөлжин № 8-10 | Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10 | Бөөрөнхий № 3-4, Дөрвөлжин № 8-10 | |||
10 | Өнгийн цаас | А4 буюу 20*28 см, 14*20 см хэмжээтэй байх | 1ком | 2ком | 3ком | 2ком | 3ком | 3ком |
6 өнгө 14*20 см | 8-10 өнгө 14*20 см | 10-12 өнгө 20*28 см | 6 өнгө 14*20 см | 8-10 өнгө 14*20 см | 10-12 өнгө 20*28 см | |||
11 | Баримлын шавар | Элдэв хурц үнэргүй, өнгө гардаггүй, гарт наалддаггүй, барьцамтгай чанар сайтай, савлагаатай байх | 1ком | 2ком | 2ком | 1ком | 2ком | 2ком |
4-6 өнгө | 4-6 өнгө | 8-10 өнгө | 4-6 өнгө | 4-6 өнгө | 8-10 өнгө | |||
12 | Хайч | Үзүүр нь мохоо, тагтай хүүхдийн гарт тохирсон байна. Хайчлах урт нь 7-13 см байх | 1ш | 1ш | 1ш | 1ш | 1ш | 1ш |
урт нь 5-7 см | урт нь 5-7 см | урт нь 11-13 см | урт нь 5-7 см | урт нь 11-13 см | урт нь 11-13 см | |||
13 | Цавуу | Элдэв хурц үнэргүй, сайн наалддаг байх, 8 буюу 15 грамм байх | 2ш | 3ш | 3ш | 3ш | 43ш | 4ш |
8 грамм | 8 грамм | 15 грамм | 8 грамм | 8 грамм | 15 грамм | |||
14 | Шугам | Үзүүр нь мохоо, хүүхдэд аюулгүй уян чанартай, урт нь 15-20 см. Янз бүрийн хэлбэртэй байх | 1ш | 1ш | ||||
15 | Дэвтэр (Дөрвөлжин элемент) | 12 хуудастай, Монгол Улсын стандартад нийцсэн байх | тус бүр 4ш | тус бүр 4ш | ||||
Ариун цэврийн хэрэгсэл | ||||||||
16 | Гарын саван | Хүүхдэд зориулсан 250 мл-ийн савлагаатай байх | 4ш | 4ш | 4ш | 6ш | 6ш | 6ш |
17 | Шүдний сойз | Тухайн хүүхдийн насанд тохирсон, үс нь зөөлөн байх | 2ш | 2ш | 2ш | 2ш | 3ш | 3ш |
18 | Шүдний оо | Хүүхдэд зориулагдсан, 75 мл, 95 граммаас багагүй байх | 2ш | 2ш | 3ш | 2ш | 2ш | 3ш |
19 | Ариун цэврийн цаас | MNS 4273: 1995 | 5ш | 4ш | 4ш | 6ш | 6ш | 6ш |
20 | Амны цаас (боодол) | Боодол тус бүр 250 ширхэгээр савлагдсан байх | 5ш | 4ш | 4ш | 6ш | 5ш | 5ш |
21 | Саван (хатуу) | Хүүхдийн зориулалттай, хүүхдийн биед харшил өгөхгүй байх | 4ш | 3ш | 5ш | 4ш |
Энэ жил төрийн өмчит 216 цэцэрлэг, хувийн хэвшлийн 300 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах юм байна. Мөн энэ ондоо багтаад 18 цэцэрлэг, 12 цэцэрлэгийн өргөтгөл шинээр ашиглалтад орох бөгөөд ингэснээр шинээр 4890 хүүхэд цэцэрлэгт хамруулах боломжтой болох аж.
Нийслэлд нийт 152 хороо байдаг бөгөөд 20 орчим хороо өөрийн гэсэн цэцэрлэггүй байдаг аж. Цэцэрлэггүй хороонд оршин суудаг хүүхдүүдийг ойролцоох цэцэрлэгт хамран сургах тойргийн хүрээнд хувиарладаг юм байна.